“Монгол эмимпекс”, “Монос фарм трейд”-ын эм импортлох зөвшөөрлийг хүчингүй болголоо
2014/04/27
“Монгол эмимпекс”, “Монос фарм трейд”, “Ган эм”, “Мөнхийн тун”, “Сөүл Сэниорс товер”, “Интернейшнл медикал сентер”, “Мон Со Баян”, “Азифарм”, “Цомбо”, “Гранд Мед”, “Медика Монголиа”, “Омбол” компаниудын Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг импортоор оруулж ирэх зөвшөөрлийг хүчингүй болголоо.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас эмнэлгүүдэд хяналт шалгалт хийх явцад Эрүүл мэндийн сайд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм импортлох тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргасны дагуу дээрх компаниуд эм оруулж ирж байгаа зөрчил илэрчээ.
Импортын зөвшөөрөл олгох тушаал нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн “Гамшгийн болон онцгой байдлын нөхцөл үүссэн үед эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм болон яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийг зайлшгүй шаардлагаар гадаадаас авах тохиолдолд Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх хүний эмийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр импортын лиценз олгоно” гэсэн заалтыг зөрчиж байна.
Иймээс МХЕГ-аас илгээсэн албан тоотын дагуу Эрүүл мэндийн сайд Н.Удвал импортын зөвшөөрөл олгосон тушаалаа хүчингүй болгожээ.
Зочин · 2016/10/19
Улс өөрөө бүртгээд оруулж ирж иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалж чадахгүй байхад хэрэгцээг нь мэргэжлийн ийм байгууллагууд хангахгүй яах вэ дээ. Аргаа бараад цүнхэндээ хийгээд ганзгаар авчраад ууж байгаа хүн ч байна шүү дээ.
Зочин · 2014/04/29
үнэн зөв мэдээлэл бичээчээ. монгол улсад хичнээн их хорт хавдартай хүмүүс байдгийг мэдэх үү , ялангуяа бяцхан хүүхдүүд тэдний өдөр бүр хэрэглэдэг эм нь ямар их үнэтэй байдгийг. тэр эмүүдийг улсаас үнэ төлбөргүй хангаж өгөх ёстой байдаг. харин уг эмүүд МУ-ын эмийн бүртгэлд бүртгэлгүй. энэ тохиолдолд нэг удаагийн зөвшөөрлөөр дээрх газрууд хавдрын эм тариа оруулж ирэхээс өөр аргагүй болдог МХЕГ нь тэгээд тэр олон хавдартай хүүхдийн эмийг яаж олж өгөх гэж байгаан бэ. Амь насыг нь дээсэн дөрөөн дээр байхад уудаг эм , тарьдаг тариаг нь хилээр оруулахгүйн бол ХАВДАР ТУССАН АЗГҮЙ ХҮЗҮХДҮҮДИЙГ ҮХ гэж байгаа ю****** ? МХЕГ ?