Ц.Баярсайхан та ухамсараараа огцор
2014/04/28
Барилгын салбарт сүүлийн 3 жилд 173 осол гарч 185 хүн өртсөнөөс 67 нь нас барж, 37 хөгжлийн бэрхшээлтэй болж, 81 хүн хөдөлмөрийн чадвараа тодорхой хэмжээгээр алджээ. 2013 онд хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчигдснөөс 77 гэмт хэрэг бүртгэгдэж, 14 хүн нас барж, 44 хүн бэртэж гэмтсэн. Нийслэлийн Цагдаагийн газрын мэдээгээр, нийслэлийн хэмжээнд баригдаж байгаа барилгууд дээр өнгөрсөн онд 129 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь барилгын салбарынханы хариуцлагагүй, анхаарал болгоомжгүй үйлдэлтэй шууд хоблооой юм. Тодруулбал барилга дээр болсон ослуудын шалтгаан нь барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан орон тооны ажилтан ажиллуулдаггүй, уг асуудлыг барилгын талбайн инженерт хариуцуулж цалгардуулдаг, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн арга хэмжээнд зарцуулах хөрөнгийг хуульд заасан хувь хэмжээгээр төсөвлөж, зориулалтын дагуу зарцуулдаггүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг ажилтанд нэр төдий өгч, гарын үсэг зуруулснаар хязгаарладаг, 1,3 метр түүнээс дээш өндөрт байрлаж буй ажлын байранд хамгаалалтын хаалт, хашлага, тор, саравч, шат хийдэггүй зэрэгтэй шууд холбоотой юм.
Тэгвэл Мэргэжлийн хяналтын байгууллагаас хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зөрчснөөс хүний амь насанд хохирол учруулсан 11 байгууллагын барилгын ажлын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг улсын байцаагчийн дүгнэлтийн хамт Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлж, бусдын амь нас эрсдэхээс сэргийлж байхад яамаас огт хариу өгөөгүй ажээ. Ажлаа хийгээч гээд мэргэжлийн хяналтаас асуудал хөндөхөд, Барилга хот байгуулалтын яамныхан ажлаа хийдэггүй. Үүнийг нь Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан Мэргэжлийн хяналтынхан ажлаа дутуу хийж байна, тэдний ажил гэх мэтээр өөрийнхөө алдааг мэргэжлийн хяналтын газрын дарга руу буруугаа нялзаагаад суудаг.
Уул шугамдаа яам, барилгын салбарыг тэргүүлж байгаа хүний хувьд бодлого гаргаад зогсохгүй, хэрэгжилтэд нь хяналт тавьж хүний амь эрсдэх, осол эндэгдлээс сэргийлэх ёстой. Тэгтэл өөрөө хариуцлага хүлээхгүй бусдад нялзааж байгаа нь ухамсаргүй, улс төрийн соёлгүй, хариуцлага хүлээх чадваргүй, үүрэгт ажилдаа тэнцэхгүй гэдгийг илтгэж байгаа юм.
Ажил үүрэгтээ тэнцэхгүй гэдгийг Тэнгис кино театрийн хажуугийн хүний аминд хүрдэг зөвшөөрөлгүй барилга шөнөөр баригдаж байгаагаар жишээлж болно. Хамгийн сүүлд гэхэд л Хүннү хорооллыг барьж байсан 25 настай залуугийн алтан амь эрсдлээ. Үүний өмнө нэг өдрийн дотор хоёр хүний толгой дээр барилгаас төмөр унаж толгойг нь хүндээр гэмтээсэн хэрэг гарлаа. Дээрхи жишээ бол зөвхөн энэ сард гарсан хамгийн ойрын жишээ.
Тэгвэл Өмнөд Солонгосын “Севон” зорчигч тээврийн усан онгоц осолдсоны улмаас 200 орчим зорчигч амиа алдсан. Энэ нь Солонгосын улсын холбогдох байгууллагуудын үйл ажиллагаа тааруу байгаатай шууд холбоотой бөгөөд Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Чун Хон-Вов мэдэгдэл хийж, харамсалтай хэрэг явдал болсонд гүн эмгэнэж байгаагаа илэрхийлээд, амиа алдсан зорчигчдын ар гэрийнхээс уучлал хүсч, албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгдсэн. Улс төрийн соёл, хүн чанар, хариуцлага хүлээх чадвар гэж үүнийг л хэлнэ. Яг үүнтэй ижил жишээ Японд цөөнгүй бий.
Харин манай улсад өчнөөн олон хүний “толгойг залгиж”, залуусын амьдралыг баталгаагүй болгосныхоо төлөө Ц.Баярсайхан огцрох, уучлалт гуйх нь битгий хэл буруугаа бусдад нялзааж, улс төрийн тоглолт хийж, давхар дээлээ тайлахгүй хэмээн биеэ бөөцийлж байгааг эрхэм уншигч та өөрийнхөөрөө дүгнэх бизээ.
А.Баярмаа
Зочин · 2014/04/30
АН-ын сонгуулийн мөнгө босгох боломж нь барилгын тусгай зөвшөөрөл зарах ажил юм чинь. тусгай зөвшөөрөл өгдөг бизнес ашигтай, 2 зөвшөөрөл зараад л 100 сая болно.
Зочин · 2014/04/29
Tusgai zuvshuurul zarna. Une 50han saya. https://www.google.mn/search?safe=active&client=firefox-a&hs=o3p&rls=org.mozilla%3Aen-US%3Aofficial&channel=sb&q=%D0%B1%D0%B0%D1%80%D0%B8%D0%BB%D0%B3%D1%8B%D0%BD+%D1%82%D1%83%D1%81%D0%B3%D0%B0%D0%B9+%D0%B7%D3%A9%D0%B2%D1%88%D3%A9%D3%A9%D1%80%D3%A9%D0%BB%D1%82%D1%8D%D0%B9+%D0%BA%D0%BE%D0%BC%D0%BF%D0%B0%D0%BD%D0%B8+%D0%B7%D0%B0%D1%80%D0%BD%D0%B0&oq=%D0%B1%D0%B0%D1%80%D0%B8%D0%BB%D0%B3%D1%8B%D0%BD+%D1%82%D1%83%D1%81%D0%B3%D0%B0%D0%B9+%D0%B7%D3%A9%D0%B2%D1%88%D3%A9%D3%A9%D1%80%D3%A9%D0%BB%D1%82%D1%8D%D0%B9+%D0%BA%D0%BE%D0%BC%D0%BF%D0%B0%D0%BD%D0%B8+%D0%B7%D0%B0%D1%80%D0%BD%D0%B0&gs_l=serp.3...3989.5376.0.5816.0.0.0.0.0.0.0.0..0.0....0...1c.1.42.serp..0.0.0.aPR0uzNuczs
Инженер · 2014/04/29
БХБЯ, БХТөв гэж тусгай зөвшөөрлийн наймаачид тусгай зөвшөөрөл гаргаж зараад байхад яаж осолгүй ажиллах вэ? барилгын тусгай зөвшөөрлийг гадуур зөндөө зарж байна. эмнэлгийн эрхийг зарвал яах вэ? хэн дуртай нь хүн ална биздээ. үүнтэй адил гэдгийг хоосон толгойтой яамныхан олгохгүй дээ
Зочин · 2014/04/29
Manaid hariutslaga tootsdog mehanizm baihgui bolohoor saidiin tumen zuw ch uym uu daa
19001973 · 2014/04/29
эрхэм жолооч та авто тээврийнхээ улсын татвараа төлсөн үү? та авто тээвэртэй холбоотой бүхий л мэдээллээ цаг алдалгүй авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.
Зочин · 2014/04/29
Япон, Солонгосчуудын хэмжээнд хүрсэн ухамсар монголчуудад, ялангуяа гишүүд, сайднарт бий билүү. Мөрөөдөөд ч хэрэггүй.Наад нөхрийг чинь ялзарсан өндөг, улаанн лоолиор шидмээр байгаач тэрийг нь худалдаж авч дийлэхгүй ардууд яалтай билээ
Зочин · 2014/04/29
Vakuum tsonhond zoriulagdsan sohoj huraagddag,toos shoroogoo ooroo tseverledeg,zam huree ni zuzaan chanartai,tugjee ni mash sain buhleerei tugjigddeg,hureendee salhinaas hamgaalsan shuurtei yalaa shumuulin toriig zahialgaar chanartai sain hiine.Une huvantsar hureetei ni 25000-30000-35000tog.Batalgaa 3jil.Baga nasnii huuhedtei aild:Salhivchiig delgej neehees sergiilsen hamgaalaltiin tsoojtoi bariuliig 15000tog-r hiij bna.Oros tech kompani.Utas:95000020,95050020..............Anhaarah zuil:Hulhi muu tor ni shuurgui,zam huree ni nimgen hevreg,tugjee ni muu 2sh degeen deer togtdog,ongo aldaj ganddag
Зочин · 2014/04/29
Яам хүний амь насанд холбоотой асуудалд бодлогын чанартай хандаагүйд дэндүү харамсаж байна