Х.Баттулга, Ч.Хүрэлбаатар нарын хэн нь худлаа яриад байна вэ?
2021/01/10
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өчигдөр “өрх бүрд нэг сая төгрөг”-ийн тэтгэлэг олгох бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх “Коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн барьсан тогтоолын төсөлд өрх бүрд нэг сая төгрөгийг, үүнээс 200 мянган төгрөгийг бэлнээр, 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах тусгай болзол бүхий эрхийн бичиг хэлбэрээр олгож, санхүүжилтийг оффшор бүсээс татагдан орж ирсэн хөрөнгийн эх үүсвэрээр шийдвэрлэх зохицуулалтыг тусгажээ. Тодруулбал оффшор бүсээс орж ирсэн мөнгөн хөрөнгийг Монголбанканд төрийн сангийн тусгай данс нээн байршуулахаар заасан байв. Тэгвэл Сангийн Сайд Ч.Хүрэлбаатар өнөө өглөө өөрийн сошиал хуудсандаа : "Оффшороос ямар ч мөнгө төрийн санд орж ирээгүй. Оффшороос мөнгө оруулж ирвэл улсын орлого эсвэл тухайн иргэний мөнгө эсэхийг шүүх эцэслэн тогтоох ёстой. Хувь хүний хөрөнгийг улс хураан авахыг зөвхөн шүүх шийднэ. Монгол хуульгүй, дүрэмгүй улс уу? диктатор гараад ирчихсэн юм уу?" хэмээн бичсэн юм.
Өөрөөр хэлбэл Монгол Улсын Сайдын хэлж байгаагаар бол Монгол Улсын Ерөнхийлөгч огт байхгүй эх үүсвэрээс мөнгө олгох хуурамч тогтоолын төсөл санаачилсан болж таарч байна.
Эсвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэдэж байгаа Монгол улсад орж ирсэн асар их мөнгөний тухай Монгол Улсын Сангийн Сайд нь мэдээгүй болж таарч байна. Чухам Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Сангийн Сайд Ч.Хүрэлбаатар нарын хэн нь худлаа, хэн нь үнэн яриад байна вэ?
Э.Мягмар
sonin
Зочин · 2021/01/11
Мэтгэлцүүл
Зочин · 2021/01/11
энэ 2 намыг 2ланг нь устга
хүннү · 2021/01/10
Эхлээд оффшор бүс гэдэг чинь юу юм вэ? гэдгийг олон түмэнд сайтар ойлгуулах ёстой. Яагаад баячууд тэнд мөнгөө байршуулах дуртай байдаг юм? Ер нь тэнд ямар замаар олсон мөнгийг яах гэж байршуулдаг юм? Эх орондоо байлгаж болохгүйн учир юуных вэ? Манайхаас тэр бүсэд данстай хэн хэн байна вэ? гэдгээ ил болгоё. Тэгээд дараа нь ... ярицая.
Zochin · 2021/01/10
HURELBAATARIIN UGEND ODOO HEN CH ITGEHGUI.LUIVARCHIN HOTGOR SHANAGIIN UURHAIG DEEREMDSEN.Chamaig LUIVARSAN MUNGUURUU SAIN SAIHAN AMIDRAHII CHIN HARNAA.HAHAJ DELBERCH UHEREEI GEJ EREEY.HULGAICHAAAAAAA.
Гана · 2021/01/10
Х.Баттулгыг бодвол сангийн сайд Хүрэлбаатар ичих нүүр,цочих булчирхайтай,ядаж боловсролтой нэгэн. Тэгэхлээр Хүрэлбаатарын үгэнд итгэсэн нь онох байхаа
Зочин · 2021/01/10
Төрийн санд оруулчихвал Хотгор шанага хусаад Ганнам дүүрэгт дахиад хэдэн хаус авчих байхөө. Ерөнхийлөгч худлаа ярих хүн биш. Монгол банкны дансанд байгаа байлгүй дээ.
Иргэн · 2021/01/10
Сүрэнжав · 2021/01/10
Хил даваад оффшороос орж ирж байгаа мөнгө болгон төсвийн мөнгө биш. Ерөнхийлөгч мэдэн будилаад байна. Эсвэл хуулиа огт мэдэхгүй байна гэж ойлгогдож байна. ХЭРЭВ ОФФШОРООС ОРЖ ИРСЭН МӨНГӨ НЬ ХУУЛЬ БУС ГЭДГИЙГ БАТЛАЖ чадаад ШҮҮХИЙН шийдвэрээр хурааж төсөвт төвлөрүүлэх юм бол БИДЭНД ТАРААЖ ӨГӨХ ШИЙДВЭРИЙГ ЗГ ГАРГАЖ БОЛОХ ЮМ. Би мөнгөнд дуртай. Гэсэнч миний мөнгөнд дуртайг далимдуулж Е нь хууль бус юм ярих хэрэггүй ээ
Зочин · 2021/01/10
Өнөөдөр орж ирээгүй байж болно.Зайлшгүй орж ирж байгаа мөнгө гэсэн шүү.Сангийн сайд мэдэн будилж байгаа байхах
зочин · 2021/01/10
Телевизээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Сангийн сайд хоёрыг хамт суулгаж байгаад тайлбарыг нь сонсъё оо. Ер нь ч эндээс аль хүчин нь үнэхээр Монголын төлөө зүтгэж буй нь харагдна, бид ч гэсэн тодорхой ойлголттой болж тэр хүчнийг нь ямарч сонгуульд дэмжиж байя аа