Эелдэг баавгай
2014/04/28
Энэтхэгийн Лакхапада тосгоны оршин суугч Кисаны ямааг бэлчээрээс нь нэг сартай бамбарууш дагаж ирсэн байна. Эхээсээ төөрсөн бамбаруушийг Будд хэмээн нэрлэсэн бөгөөд хүнтэй маш эелдэг харьцдаг ажээ. Үүгээр ч зогсохгүй соёл иргэншилд хэт дасаж өнгөрсөн нэг жилийн хугацаанд эзнийхээ заасан бүхнийг сурж, дуулгавартай сайн баавгай болсон байна.