“Уучлаарай та дугаар андуурч” өнөөдөр нээлтээ хийнэ
2014/04/29
Долоон өөр ертөнцийн нэг УДЭТеатрын найруулагч СТА Ч.Түвшингийн найруулан тайзнаа амилах гэж буй “Уучлаарай та дугаар андуурч” жүжиг өчигдөр уран сайхны зөвлөлийн хяналтанд орлоо.
Өнөөдөр 19:00 цагт нээлтээ хийх энхүү жүжиг нь өөрийн эр нөхрийнхөө захиалсан алуурчний гарт амиан алдаж буй өрөвдөлт хувь тавьлантай нэг эмэгтэй болон бидний амьдарч буй нийгминийн харамсалтай боловч үнэний тухай нэг цаг гучин минутын турш харуулах болно.
Драмын Урлагийг эрхэмлэн дээдлэгч оюун ухаант хүмүүн таныг Улсын Драмын Эрдмийн Театрт тухлан саатаж “Уучлаарай та дугаар андуурч” жүжгийн уран бүтээлчдийн ертөнцөөр хамтдаан аялахыг урьж байна.
Аймшгийн ертөнцөөр хөшгөө нээж байгаа УДЭТ-ын энэхүү жүжгийг жирэмсэн болон зүрх судасны өвчтэй хүмүүс үзэхийг хориглосонг анхааруулж байна.
А.Баярмаа