Өнөөдөр Засгийн газрыг огцруулж, маргааш шинэ Ерөнхий сайдыг тодруулна
2021/01/21
Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах Ерөнхий сайдын саналтай УИХ дахь МАН-ын бүлэг танилцлаа.
МАН-ын Удирдах зөвлөлөөр уг асуудлыг хэлэлцээд дэмжсэн тул бүлгийн хуралдаанаар дэмжих эсэхийг хэлэлцүүлэх шаардлага байсангүй.
Бүлгийн хуралдаанд асуудлыг танилцуулсан тул үргэлжлүүлэн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх гэж байна. Түүний дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрыг огцруулах асуудлыг эцэслэн шийдэх юм.
Харин МАН-ын Удирдах зөвлөл болон Бага хурлыг маргааш буюу 2021 оны нэгдүгээр сарын 22-нд зарлажээ.
Удирдах зөвлөл, Бага хурлаас дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулна. Ийнхүү шинээр томилогдсон Ерөнхий сайд ирэх долоо хоногт танхимаа бүрдүүлэх нь.
Зочин · 2021/01/22
zochin · 2021/01/21
bitgii showdaad bai hariutslaga huleene gedeg chine aldaagaa zasaj zalruulj shiitgeltei tsalingui ajilkaj ajil saijruulhiig heldeg bolhoos zugeer zugtaahiig heldeggui yum