Бээжингийн гудамжны зам засвартай холбоотойгоор автобусны зарим чиглэлд өөрчлөлт орлоо
2014/04/29
БНХАУ-ын Засгийн газраас Монгол улсын Засгийн газарт олгох буцалтгүй тусламжийн хөрөнгөөр “Улаанбаатар хотын Бээжингийн гудамжны өргөтгөл, шинэчлэлийн ажлыг явуулж байна. Энэхүү замын ажилтай холбогдуулан 4 дүгээр сарын 29-ний 22:00 цагаас эхлэн ШУТИС-ийн баруун хойд уулзвараас 11-р хорооллын уулзвар хооронд болон Сэлбэ гол дээрх гүүрийн хөдөлгөөнийг түр хугацаанд хэсэгчлэн хаагаад байна. Тиймээс тухайн замаар дайран өнгөрөх нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлд өөрчлөлт орлоо.
Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээний М:7, М:9 чиглэлүүд 2014 оны 4 дүгээр сарын 29-ний орой 22:00 цагаас 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ШУТИС-ийн уулзвараас баруун гар тийш эргэн Эрхүүгийн гудамж буюу 11-р хорооллын замаар явах бол М:7 чиглэл буцахдаа Их сургуулийн гудамжаар явна. М:6, М:7, М:9, М:10, М:15, М:35, М:44 маршрутын том оврын автобуснууд нь ШУТИС-ийн уулзвараас баруун гар тийш эргэн Эрхүүгийн гудамж буюу 11-р хорооллын замаар явж үндсэн маршрутдаа орно.
Мөн 2014 оны 05 дугаар сарын 02-ны орой 22:00 цагаас 05 дугаар сарын 04-ний өдрийн 06:00 цаг хүртэл нийтийн тээврийн үйлчилгээний М:5, М:7, М:8, М:9, М:11, М:16, М:18, М:26, М:33, М:51, М:56б, чиглэлүүдийг МУБИС-иас хойш Бага тойруугийн замаар яваад Ерөнхий сайд А.Амарын гудамж буюу СТӨ-ний арын замаар явахаар, М:14, М:21, М:55, ХО:Шаргаморьт, ХО:Налайх, ХО:Городок, ХО:Ургахнаран хороолол, ХО:Хужирбулан чиглэлүүдийг Их сургуулийн гудамж буюу Чингисийн талбайн баруун талын замаар явахаар түр хугацааны төлөвлөлт хийжээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Зочин · 2014/04/30
БЭЭЖИНГИЙН ГУДАМЖ ГЭНЭ ШҮҮ, ЁСТОЙ ТААЛАГДАХГҮЙ БАЙНА, ТУСЛАМЖ ӨГЛӨӨ ГЭЭД ИНГЭЖ НЭРЛЭЖ БОЛОХГҮЙ Ш ДЭЭ, УДАХГҮЙ ХЯТАДЫН МОНГОЛ ГЭХ ЮМУУ, ЁСТОЙ ҮГҮЙ ШҮҮ, БИТГИЙ НААД МУУХАЙ ХУЖАА НАРАА ДАВРАА Л ДАА