Хууль бус жагсаал цуглаанд оролцохгүй байхыг анхааруулж байна
2021/01/25
Улсын их хурлын гишүүн С.Ганбаатар 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдсэнтэй холбогдуулан Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газраас энэхүү үйл ажиллагааг зогсоох тухай албан мэдэгдлийг хүргүүлэн ажиллаж байна.
Улсын их хурлын гишүүний гаргаж буй энэхүү үйлдэл, үйл ажиллагаа нь Монгол Улсын “Жагсаал цуглаан хийх журмын тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу бүртгүүлэлгүйгээр жагсаал, цуглаан зохион байгуулах, мөн түүнчлэн дэлхий нийтэд тархаж байгаа коронавируст /КОВИД-19/ халдварт цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн засаг даргаас гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/25 дугаартай захирамжийг зөрчиж байгаа юм.
Иймд Иргэд та бүхэн хуулиа дээдэлж, цар тахлын үед хүн ихээр цугларсан газарт очихгүй байх, амны хаалтаа тогтмол зүүж хууль бус жагсаал цуглаанд оролцохгүй байхыг анхааруулж байна.
иргэн · 2021/01/26
Хэзээ нээх цагдаа нар Ард түмнээ боддог болцийн Жагсаал цуглаан хийлгэхгүй Оюу толгойгоо ал гэж байгаан байна лдаа новшнууд
Зочин · 2021/01/25
Цагдаа нар хэзээ ард түмнийхээ төлөө ажиллах юм бээ ? Үмхий хар сугнууд
z · 2021/01/25
obchin taraah geeua
lol · 2021/01/25
zail. naadahiig chini Zasag hiij bgaa
PKXNY · 2021/01/25
ЭНЭ ЭРГҮҮ ГАЛЗУУГ БАРИВЧЛААЧ. ЗАХИРАМЖААР 5-ААС ДЭЭШ ХҮН ЦУГЛАРАХЫГ ХРИГЛОСОН. НИОК-ЫНХОН ЮУ ХИЙГЭЭД БАЙНАА. ӨМНӨ БАС ИНГЭЖ ӨӨГШҮҮЛЖ, ЭС ҮЙЛДЛЭЭРЭЭ ДЭМЖИЖ БАЙГААД ХҮРЭЛСҮХИЙГ ОГЦРУУЛСАН. ОДОО БАТТУЛГЫГ ОГЦРУУЛАХ ЮМ УУ.