СТА Д.Балдан: МУГЖ Н.Төмөрхуяг ахтайгаа хамтарч тоглолт хийх гэж байгаадаа баяртай байна
2014/04/30
“Амьдрал хайр дээр тогтдог”, “Хорвоод ганцхан ээждээ”, “Насны намар”, “Зүрхний уяа” зэрэг олон сайхан дуунуудаараа түмэн олныхоо сэтгэлд хоногшсон МУГЖ Н.Төмөрхуяг, СТА, дуучин Д.Балдан нар хамтран Энэ сарын 19-ны өдөр Монгол бөхийн өргөөнд тоглолт хийх гэж байна. МУГЖ Н.Төмөрхуягын Монгол улсын гавъяат жүжигчин цолны мялаалга, олон түмэндээ өргөх дуун цацал болсон энэхүү тоглолтын талаар дуучинД.Балдангаас тодрууллаа.
- Удахгүй болох тоглолтын талаар?
Бид хамтраад 1980-90-д онд дуулагдаж байсан олон сайхан дууг шинэчилж, хамтдаа болон ганцаарчилж дуулахаар төлөвлөөд байна. Бэлтгэл ажлаа хийгээд явж байна.
Тоглолтын бэлтгэл ажилд туслан хамтран ажиллаж байгаа баг, хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна. Тоглолтод урилгаар оролцож байгаа уран бүтээлчид болон “Мөрөн транс” ХХК, “Хос бар” ХХК, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Улаанбаатар дахь нутгийн зөвлөл, Хэнтий аймгийн нутгийн зөвлөлдөө баярлалаа гэж хэлмээр байна.
- Хамтарч тоглолт хийх саналыг хэн гаргасан бэ?
- 2012 онд Н.Төмөрхуяг ахын маань “Хорвоод ганцхан ээждээ” дууг хамтарч дуулах саналыг би тавиад, шинэчилж дуулсан. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр гарч, үзэгч, сонсогчдод их хүрсэн. Үүнд их урамшиж тухайн үедээ санал тавьсан байсан. МУГЖ Н.Төмөрхуяг ах уран бүтээлийн тоглолтоо хиймээр байна, хамтарч сайхан тоглолт хийж, ард түмэндээ бэлэг баръя гэж саналыг маань дэмжсэн. Ингээд бид тоглолтынхоо бэлтгэл ажилдаа ороод байна.
Н.Төмөрхуяг ахынхаа сайхан уран бүтээлүүдийг өмнө нь яаж дуулагддаг байсан яг тэр хэлбэрээр нь сэргээгээд, орчин цагийн хөгжимд нийцүүлэн дуугаргаад түмэн олондоо хүргэхээр төлөвлөөд байна.
- Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар хэн ажиллаж байна вэ?
- Тоглолтыг сайхан болгохын төлөө өөрсдөө зохион байгуулж байгаа. Шинэчлэн дуулж байгаа уран бүтээлийн хөгжмийн найруулга дээр “Анир” студи ажиллаж байгаа. Тоглолтынхоо өмнө зарим уран бүтээлээ дүрсжүүлэхээр “2В энтертайнмент”-тэй хамтран ажиллаж байна.
- Нууц биш бол ямар, ямар дууг дүрсжүүлж байгаа вэ?
- “Хорвоод ганцхан ээждээ” дууг өмнө нь хамтарч дуулахдаа дүрсжүүлсэн. Одоо бол “Халхын сайхан хүүхнүүд”, “Саа мөнгөн Хэрлэн” дууг дүрсжүүлж байгаа.
- Тоглолтын онцлог?
- Үзэгчдийн асар удаан хүлээсэн, халуун дулаан уур амьсгалтай тоглолт болно. Энэ нь манай тоглолтын онцог гэж хэлж болно. МУГЖ Н.Төмөрхуяг ахыг тайзан дээр гараад ирэхэд үзэгчид алга ташин, сайхан хүлээж авдаг болохоор энэ тоглолт үнэхээр сайхан болно гэдэгт итгэлтэй байна.
- МУГЖ Н.Төмөрхуягтай хамтарч тоглох санал цөөнгүй уран бүтээлчид тавьдаг. Тэдний дундаас яагаад таны саналыг хүлээн авсан бэ?
- 20 гаруй дуучин Н.Төмөрхуяг ахад маань санал тавьсан юм билээ. тэр дундаас чамд итгэл хүлээлгэж чамйаг сонгож хамтарч ажиллаж байгаа шүү гэдгийг Н.Төмөрхуяг ах маань хэлсэн. Надад итгэл хүлээлгэсэнд баяртай байгаа. МУГЖ Н.Төмөрхуяг аавтай маань нэг ангид сурч байсан, өнөөдөр надтай хамтарч тоглолт хийх гэж байна. МУГЖ Н.Төмөрхуяг ахдаа баярлалаа гэдгийг ахин дахин хэлмээр байна.
- Цаг гарган ярилцлага өгсөн таньд баярлалаа.
Уянгын дууны хаан Н.Төмөрхуягийн хувьд тоглолтоо хийхээр бэлтгэл ажлаа хийгээд завгүй явж байгаа бөгөөд түүнтэй хийсэн ярилцлагыг та бүхэндээ бид удахгүй хүргэх болно. Ингээд МУГЖ Н.Төмөрхуяг, Д.Балдан нарын хамтан дуулсан "Хорвоод ганцхан ээждээ" уран бүтээлийг хүргэе.
Зочин · 2014/05/08
Buu too muusain ataarhagchdiig amjilt husey oorsdoo oogui. Ondog shig gj bodogsodiig amjilt ta 2t
Зочин · 2014/05/03
olond tanigdahiin tuld ooroo chadlaaraa barahgui ****ooroo yadarch yavaa huniig ashiglaj bgaan biz dee. Tiim l surhii yum bol ooroo hamtarch ntr gej ***lchiganalguigeer togloltiig ni eveen tetgeed hiilgechiheech. Huuhemseg hudlaa ped ped usersen batsaan l bnlee dee. Huniig ashiglaj bgaa humuusiig harhaar durgui hureed bhiim.
Зочин · 2014/05/02
Nadad Baldangiin 2 tsomog bdg buh duug ni dagaj duulj bgaad surchihsan uneheer saihan duuldag zaluu duuchindaa amjilt husey zaawal uznee
Зочин · 2014/05/02
2012 ond 2dahi tsomogoo gargaad toglolt hiij bsn sanagdaj bn saihan duuldag zaluu duu Baldandaa amjilt husey Tumurhuyag guaig humuus martagnaj bhad ahin ard tumend ni erguulen garaas ni hutlun garj irj bui Baldanda amjilt husey
Зочин · 2014/05/02
Saihan medee bn amjilt
Busgui · 2014/05/02
Tumurhuyag guaitai hamtarch toglolt hiij bgaa ni uneheer mundag bn deerees ni duuchin Baldang uneheer ih hundelj yawdag sain ch duuldag saihan ch zaluu suuliin uyiin zaluu duuchdiin dund bol minii bodloor chadal chansaagaaraa ch ter daguulahgui zaluu ta 2iin togloltond amjilt husey zaawal ochij uznee
bvsgvi · 2014/05/02
vnheer saihan zaluu bsan shv ter ved hairlaj l yvlaa togloltiin zaaval vzne
Энэ Балдан уу?? · 2014/05/01
Энэ нэг Балдан гээд мундаг дуучны эмзэг талыг ашиглан өөрийгөө од болгож байна даа. Тийм л мундаг юм бол зүгээр сайхан ивээн тэтгээд ахыг дуулуулчихаж чадахгүй л юм байгаа юм байхдаа. Ста ч гэх шиг. Төмөрхуяг гуайн дуунуудыг дахин дуулж СТА авчаа юм байхдаа? Бүх насаараа дуулж дуулж МУГЖ авч байхад, нэг нусхай бацаан ганц 2 дууг нь дуулаад л СТА. Ичээч дээ Балдан минь...
zochin · 2014/04/30
bvh duugiin duulah erhiin avaad suraggvi bolchvoo baldan dvv min ene hvnii duu chamaig olond taniullaa shvv