Засгийн газрын ихэнх сайдууд улирч байгаа бол Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга, Соёлын сайд, Боловсролын сайдууд тодроогүй байсан. Яг энэ цаг үед МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна.

Хуралдаанаар Шадар сайдад УИХ-ын гишүүн С.Амарсайханг дэмжсэн бол Соёлын сайд Ч.Номинг дэмжжээ. Түүнчлэн Сангийн сайдад Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайдад Хоёрдугаар эмнэлгийн захирал С.Энхболд, Гадаад харилцааны сайдад Б.Батцэцэгийг дэмжсэн байна.  Хуралдаан үргэлжилж байна.