Шинэ Засгийн газарт ажиллах дөрвөн эмэгтэй сайд
2021/01/29
Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр болж шинэ Засгийн газар буюу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимд ажиллах сайд нарыг хэлэлцэж дараах хүмүүсийг дэмжсэн тухай бид мэдээлсэн.
С.Амарсайхан, Ц.Нямдорж, Б.Батцэцэг, Б.Жавхлан, Л.Энх-Амгалан, С.Энхболд, Н.Уртнасан, Ч.Номин нарын найман хүнийг танхимын гаднаас шинээр оруулж ирсэн бол үлдсэн сайд нар нь улирч ажиллахаар болж байна.
- Шадар сайд С.Амарсайхан,
- Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж,
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан,
- Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар,
- Сангийн сайд Б.Жавхлан,
- Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг,
- Соёлын сайд Ч.Номин,
- Эрүүл мэндийн сайд С.Энхболд,
- Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан,
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа,
- Эрчим хүчний сайд Н.Тавинбэх,
- Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар,
- Батлан хамгаалах сайд Г.Сайханбаяр,
- Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар,
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон,
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нарыг Л.Оюун-Эрдэнийн тэргүүлэх Засгийн газрын гишүүнээр томилохоор санал нэгдэв.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа
- Улаанбаатар хотын Орос, Монголын хамтарсан 3 дугаар дунд сургууль
- ОХУ-ын Улан-Үдэ хотын лицей-интернат 1-р сургууль
- ХБНГУ-ын Халле (Halle college) коллеж, герман хэлний судлал
- ХБНГУ-ын Ханновэр (University of Hanover/ Gottfried Wilhelm Leibniz Universität Hannover) их сургуулийн нийгэм судлал, түүх, улс төрийн шинжлэх ухааны магистр зэрэг,
- Эдийн засгийн Үндэсний дээд сургуулийн бизнесийн удирдлагын магистрын зэрэг тус тус хамгаалсан.
- Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдэх Удирдлагын академийг бизнесийн удирдлагын менежмент,
- АНУ-ын Жорж Таун (Georgetown University) их сургуулийн дэргэдэх Олон улсын Хуулийн институтийн “Олон улсын манлайлал, менежмент” болон “Олон улсын хэлцэл, хэлэлцээрийн зохицуулалт”-аар мэргэжил дээшлүүлсэн.
- Англи, герман, орос хэлний мэдлэгтэй.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 2005-2013 онд Монгол Даатгал ХХК-д хүний нөөц, сургалтын менежер, ерөнхий менежер, тэргүүлэх менежер
- 2013-2016 онд МАН-ын Намын байгуулалт, стратеги төлөвлөлтийн газар болон нийгэм, эдийн засгийн бодлогын газрын дарга
- 2016-2020 онд Үндэсний статистикийн хорооны дарга
- НҮБ-ын статистикийн комиссын “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийг хэрэгжүүлэх Дээд түвшний ажлын хэсгийн дарга
- Америк, Ази, Номхон далайн үндэсний тооллого, статистикийн дарга нарын холбоо /ANCSDAAP/-ны 2018-2020 оны Ерөнхийлөгч
- 21-р зууны статистикийн хөгжлийн төлөөх түншлэл ПАРИС 21 (PARIS 21) консорциумын Удирдах зөвлөлийн Тэргүүнээр сонгогдож байсан.
- 2020 оноос Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдон ажиллаж байна.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
- 1996-2005 онд “Мөнхийн Үсэг” ХХК-ийн захирал
- 2005-2007 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт хэлтсийн дарга
- 2007-2015 онд “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн УЗ-ийн дарга
- 2010-2011 онд МАХН-ын ажлын албанд зөвлөх
- 2011-2012 онд МАН-ын ажлын албанд Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга
- 2015-2016 онд Сангийн сайдын зөвлөх
- 2016 Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж байв.
Соёлын сайд Ч.Номин
- 10 жилийн 45 дугаар дунд сургууль
- Их Британийн Ийст Англиа Их Сургуулийг эдийн засгийн чиглэлээр тус тус төгссөн.
- 2006-2007 онд Гацуурт Группийн Гадаад Харилцааны Захирал
- 2007 оноос Тэрэлж зочид буудлын Ерөнхий Менежер, 2011 оны 2 сараас эхлэн Монгол ТВ-ийн захирлаар ажиллаж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан
- 1993 онд Дархан хотын 17 дугаар дунд сургууль,
- 1994-1998 онд МУИС-ийг Сэтгүүл зүйн чиглэлээр төгссөн.
- 2002-2003 онд Япон улсын Токушима хотын JRT TV (Japan Radio Television) телевизэд сэтгүүлчийн мэргэжлийн дадлага,
- 2005 онд ХБНГУ-ын Deutsche Welle (DW TV) телевизэд мэргэжил дээшлүүлэх сургалт,
- 2008-2013 онд БНСУ-ын KBS, MBC телевизүүдэд мэргэжлийн сургалтад тус тус хамрагдсан.
АЖЛЫН ТУРШЛАГА:
- 1998-2000 онд Eagle TV телевизэд сэтгүүлч, мэдээний албаны дарга,
- 2000-2010 онд МҮОНРТ-ийн Нийгэм, эдийн засгийн редакцид сэтгүүлч, редактор,
- 2010-2013 онд “Шинэ дэлхий” телевизийн Мэдээний албаны дарга, Гүйцэтгэх захирал
- 2013 оноос хойш “Юни Си энд Си” ХХК-ийн Маркетингийн захирал,
- 2016 оноос “Юни солар” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байна.
Энэ удаагийн Засгийн газрын шинэ танхимд ажиллах хүмүүст тавьсан гол шалгуур болон онцлог нь өмнөх Засгийн газрын гишүүдээс бараг тал хувийг нь улирааж ажиллуулах, мөн нийгмийн хүлээлтийг харгалзаж эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлж түүхэндээ анх удаа 4 эмэгтэй, үүнээс гурван сайдыг шинээр Засгийн газарт оруулж иржээ.
Шинэ Засгийн газрын хувьд сайдын шалгуурт мэргэжлийн байх зарчмыг хадгалсан бол танхим нь бүхэлдээ бодлогын, тодорхой бэлэн төлөвлөлттэй гэдгээрээ бас ялгаатай. Үүнээс гадна шинэ ажлуудыг санаачилж хэрэгжүүлэхээс гадна өмнөх У.Хүрэлсүхийн Засгийн газрын эхлүүлсэн төмөр зам, уул уурхай, газрын тосны үйлдвэр зэрэг олон томоохон бүтээн байгуулалтуудыг үргэлжлүүлэхээ нэгэнт зарласан болохоор өмнөх танхимаас нэр бүхий сайд нарыг улираах нь зөв гэдэг дээр МАН-ын УЗ-ийн гишүүд санал нэгджээ. Тиймээс салбарын сайд нарыг бүгдийг нь шинэ хүмүүсээр бүрдүүлэх гэхээсээ харин дотооддоо цар тахалтай, эдийн засгийн хүндрэл сорилтууд үүсэхээр байгаа ийм эгзэгтэй үед тэнцвэрийг хангах нь чухал гэж үзжээ.
Одоо Үндсэн хууль болон холбогдох бусад хуульд заасны дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимынхаа шинэ сайд нарыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ-д танилцуулна.
Үндсэн хуулийн өөрчлөлтөөр зохицуулалт хийсний дагуу УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын сайдыг томилох эсэх санал хураалт явуулахгүй.
Харин сайдад нэр дэвшигчдээс асуулт асууж, үг хэлж болно. Ерөнхий сайдын хувьд захирамж гаргаж сайд нараа батална.
УИХ-ын чуулганд Засгийн газрын гишүүний тангараг өргөж, бүрэн эрх нь хэрэгжиж эхэлнэ.
иргэн · 2021/01/31
Уртнасан,Номин хоёр Засгийг гутаанаа ийм туршлага чадваргүй хүүхнүүдээр томоохон салбаруудыг удирдуулна гэж яаж санаваа,6сарын дараа ажлаа сурчихаад гишүүний асуултанд хариулна гэнээ,6 сар чинь ажлын бүтээл нэхэн хугацаашдээ.
cc · 2021/01/30
munguur said boldog ovoo avgai nar yum da setgelgui chadvatgui soyolgui Soyoliin said
Зочин · 2021/01/30
хүрэлсүх ард түмнийг дэндүү доромжилж байх шив. Уртнасан гэж солонгосчуудын гар хөл болсон хүүхэн гэсэн үү
Иргэн · 2021/01/30
Зарим сайдын томилгоогоор эх орон ард түмнээ басамжлан доромжлоод ч байгаа юм шиг?!
Иргэн · 2021/01/30
Зарим сайдын томилгоогоор эх орон ард түмнээ басамжлан доромжлоод ч байгаа юм шиг?!
Иргэн · 2021/01/30
Зарим сайдын томилгоогоор эх орон ард түмнээ басамжлан доромжлоод ч байгаа юм шиг?!
Зочин · 2021/01/30
Иргэн · 2021/01/30
Эрүүл мэндийн яамны 2 давхарт шинэ сайдын эхнэр цолмонгийн өрөөнд архидалт болж гадаа нь сайлыгаа хүлээсэн эмнэлгийн дарга нар зогсоно шөнийг 23. 0цагт
lol · 2021/01/29
nomin gej soyol medeh uu zailaa