Энэ долоо хоногт Энэтхэг улсаас 1.5 сая тун КОВИШЭЙЛД вакцин ирнэ
2021/02/01
Энэ долоо хоногийн сүүлээр Энэтхэг улсаас 1.5 сая тун КОВИШЭЙЛД вакцин ирэхээр болжээ. Эхний ээлжинд халдварын голомтод ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилчид болон цагдаа хүчний байгууллага, 70-аас дээш настай ахмадууд, хүнд өвчтэй иргэдийг вакцинд харуулах юм.
Монгол Улсын Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх БНЭУ-д үйлдвэрлэж байгаа “Ковид-19” цар тахлын эсрэг вакцинаас авах хүсэлтэй байгаагаа тус улсын Ерөнхий сайд Нарендра Модид илгээсэн албан захидалдаа илэрхийлснээр манай улс КОВИШЭЙЛД вакцин авахаар болсон билээ.
Талууд вакцин нийлүүлэх хамтын ажиллагааны хүрээнд 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 150 монгол эмчийг цахим сургалтад хамруулж эхэллээ. Тээвэрлэлт, хадгалалт, вакцинжуулах ажил бэлэн болсон бөгөөд вакцины тоо хэмжээ, нийлүүлэх хуваарийг дипломат шугамаар тохиролцсон юм.
Бат · 2021/02/01
Энэтхэг улс вакцинаар олон улсад нэр хүндтэй улс шүү тэнэгүүдээ
Зочин · 2021/02/01
Хүүе, хүрэлсүх хүрэлбаатар хоёрын жонхуу шиг ажлын золиос болохгүй шүү. Энэтхэг вакцин тариулахгүй. Зүгээр байгаарай.