“Ураад өгнө” гэсэн 2021 оныхоо эхний сарыг буюу 8%-ийг бид өнгөрөөчихжээ. Энэ хугацаанд нийтийн дунд жагсаал цуглаан, ЗГ унасан томоохон үйл явдал, мөн 2020 оныг маань “балбаж” орхисон цар тахлын яриа үргэлжилсээр дуусчхав уу?

Тэгвэл үлдсэн цаг хугацааг “хурдан юм аа” гэсээр 2022 оноо үдэж суухаасаа өмнө амжуулах, магадгүй дадал болгох хэд хэдэн хэрэгтэй зүйлсийн талаар та бүхэнтэй хуваалцъя.

  1. Ухаалаг хөрөнгө оруулалт хийгээрэй

Банкуудын хадгаламжийн жилийн дундаж хүү 10% боллоо. Инфляцын түвшин 8-9 хувьтай байна. Өнөөдөр таны банканд хадгалсан 1 сая төгрөг ирэх жилд 1 сая 100 төгрөг болсон ч, 1 сая төгрөгтэй тэнцэх үнэ цэнтэй байна гэсэн үг. Эергээр харвал банканд мөнгөө хадгалах нь мөнгийг тань өсгөхгүй хэдий ч үнэ цэнийг нь алдуулахгүй юм.

Гэвч дижиталчлагдаж буй нийгмийн эринд мөнгөө өсгөх олон арга бий. Энэ дундаас хамгийн найдвартай, өсөх ирээдүйтэй хөрөнгө оруулалт бол боловсролдоо оруулж буй хөрөнгө юм шүү. Мэдлэг, мэдээлэл авах, мэргэжлээ дээшлүүлэх зүйлдээ мөнгөө зарцуулж эхлээрэй.

  1. Эрүүл мэндийн цогц шинжилгээ, үзлэгт ороорой

Эрүүл мэндийн мэргэжилтнүүд жилдээ нэг удаа биеийн үзлэг, оношилгоонд орохыг зөвлөдөг ч бид төдийлөн цаг зав муутайгаас болоод хойшлуулах тал байдаг. Эмнэлгийн салбарын үйл ажиллагаа хэвийн мөн бид ч цаг хугацааны хувьд боломжтой байгаа яг энэ үедээ л гэр бүлээрээ болон өөрийнхөө эрүүл мэндэд анхааран шинжилгээ, үзлэгтээ амжиж ороорой.

Мөн эмэгтэйчүүддээ хандан зөвлөхөд, лазер эмчилгээ, гоо сайхны мэс засал гэх мэт хийлгэсний дараа хугацаа шаарддаг төлөвлөсөн зүйлс байдаг бол энэ сард амжиж хийлгэхийг хичээгээрэй.

  1. Хайртай хүмүүстэйгээ хөгжилдөөрэй

2020 оныг өөдгөрөөр харвал бид бүхэн гэртээ болон хайртай хүмүүстээ урьд урьдхаас илүү цаг гаргасан болов уу. Ууланд гарах, хамтдаа спортоор хичээллэх, хөгжмийн болон олон нийтийн фестивальд явж чадахгүй ч гэртээ хөгжилдөж болох санаануудыг дурдъя.

  • Мэдээж кино контент үзэх
  • Хөлөгт тоглоомуудаар тоглох /шатар, саятан, catan г.м/
  • Амттай хоол туршиж хийх, шинээр сурах
  • Зургийн альбомоо хамтдаа үзэх

  1. Хэрэгтэй урамшууллаас битгий хоцроорой

Маш олон урамшуулал, хөтөлбөрүүд байдаг ч мэдээлэл дутуугаас болоод өнгөрөөчихдөг тал бий. Тэгвэл хүн бүхэн гэртээ байж, интернэт хэрэглээ өсөж байгаа энэ үед ямар ч нэмэлт зардалгүйгээр 10 сарын турш дата бэлгэнд авсаар байх Гэр интернэтийн урамшуулалд амжиж оролцоорой.

https://www.unitel.mn/unitel/promotion/541

  1. Нэг зүйлийг тултал сурах

Дэлхийн хөрөнгөтэй, амжилттай эрхмүүд “Юуг хийж ирсэн түүнийгээ л хий” гэж зөвлөх нь байдаг. Та хоол сайн хийдэг бол түүнийгээ сайжруул, хувцас загварт дуртай бол түүнийгээ судал, сурч буй хэлээ илүү цагаар нүд, спортоор хичээллэдэг бол бясалгал хийгээрэй...Юу хийж чаддаг, түүнийгээ хөгжүүлэхээ мартуузай. Амжилт