УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн нөхөр нь Төв банкнаас 167 тэрбум төгрөг нэхэмжилжээ
2021/02/02
Капитал банк нь УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа болон түүний нөхөр А.Ариунболд нарын эзэмшилд байдаг талаар манай сайт өмнө нь мэдээлснийг үзэгчид санаж буй биз ээ.
Энэ хэргээс үүдэн Б.Ундармаа мөн шүүхээс ял авсан ч эргэн гараад ирсэн. Тодруулбал, 2020 оны аравдугаар сарын сүүлээр УИХ-ын асан Б.Ундармаа гэх хатагтай суллагддсан. Бүр тодотгон хэлбэл, ЖДҮХС-ийн 800 саяын зээл авсан Б.Ундармааг 40 саяар торгоод сулласан билээ.
Б.Ундармаагийн хувьд УИХ-ын гишүүн байх хугацаандаа ЖДҮХС-аас өөрийн хамаарал бүхий "Доктор мэйж" компанидаа 800 сая төгрөгийн зээл авсан хэмээн анхан шатны шүүхээс буруутгагдаж, 2.6 жилийн хорих сонссон Б.Ундармаа шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан. Давж заалдах шүүх хурал өнгөрсөн оны аравдугаар сард болж, Б.Ундармааг 40 саяар торгож, суллах шийдвэр гаргасан.
Тэгвэл Б.Ундармаа төрөөс их хэмжээний мөнгө нэхэмжилж эхэлжээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Б.Ундармаа хатагтайн нөхөр А.Ариунболд гэгч Монголбанкнаас их хэмжээний мөнгө нэхэмжилсэн байна.
Асуудлыг тодруулах үүднээс хоёр жилийн өмнөх үйл явдлыг сануулъя.
2019 оны дөрөвдүгээр сарын 8: "Капитал" банк татан буугдсан. Тухайн үед "Капитал" банкинд Нийгмийн даатгалын сангийн 101 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 134 тэрбум, ЖДҮХС-ийн 47 тэрбум, Хөгжлийн банзны 52 тэрбум гээд нийтдээ 330 гаруй тэрбум төгрөг байршиж байв. Гэвч эдгээр мөнгө төлөгдөөгүй өнөөдрийг хүрсэн. Асуудал ч мартагдаж байна. Гэхдээ тэд буюу А.Ариунболд, Б.Ундармаа нар ахин сануулав.
Энэ удаад тэд буюу "Капитал" банкны хувьцаа эзэмшигчид Монголбанкийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгсөн байна. "Бишрэлт холдинг" ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга А.Ариунболд "Капитал" банкыг татан буулгах Монголбанкны шийдвэр, тогтоолыг хууль бус хэмээн тогтоолгох, мөн хохирлоо барагдуулахаар шүүхэд хандсан нь энэ. Ингэхдээ А.Ариунболд 167 тэрбум төгрөг нэхэмжилжээ.
Ингэж асуудал дахин анхаарлын төвд орлоо. Татварын төлөгчдийн их хэмжээний мөнгийг үрэн таран хийж, усанд хаясан чулуу шиг алга болсон тэд ийнхүү Төв банкинд нэхэмжлэл бичиж. Гэхдээ "Капитал" банкыг удирдаж, дампуурах үйл явцад гар бие оролцсон УИХ-ын гишүүн төрөөс их хэмжээний мөнгө нэхэхээсээ өмнө төрийг хохиролгүй болгох ёстой гэх сануулан хэлэх нь илүүц.
Ийнхүү нийгмийн даатгалын сангийн 101 тэрбум төгрөгийг "Капитал" банкны дампууралтай хамт мартагдсан. Гэтэл жирийн иргэдийн нуруун дээрх ачаа улам хүндэрсээр. Өнөөдрийн байдлаар НДШ 26 хувьд хүрээд байна. Энэ жил хоёр хувиар нэмэгдсэн. Ингэж иргэдээс авах татвар татаас өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа ч иргэдийн татварын мөнгийг үрэн таран хийсэн хэсэг бүлэг этгээдүүд тэр дундаа "Капитал" банкны удирдлага болох А.Ариунболд түүний эхнэр Б.Ундармаа нар уснаас хуурай гарч байгаа нь шударга ёсонд нийцэх үү?
zochin · 2021/02/09
ger buleeree luivarchin, bas MANamiin udirdlaguud bas l luivarchin.
МАН-ынхан үхэж далдарцгаа.. · 2021/02/09
МАН-ын өмхий хулгайч авлигач нар үнэн даварч байна.Хүрэлсих Оюун-Эрдэнэ мэтийн хулгайч нар үүнээс илүү их мөнгө идэж цусалж байгаа.Үхээсэй өмхий хар пязда нар..
ZOCHIN · 2021/02/07
ШУУД ЦААЗ Л
pgyun · 2021/02/07
Энэ нөхөр өөрөө хуулийн сургууль төгссөн болохоороо бүх шүүгчид найз танилууд нь УXИР ДАВАРЧ бна !!! ГАЙГҮЙ та нар БҮГДЭЭР ХӨТЛӨЛЦӨӨД шорон руугаа ЯВНА аа!!!
Зочин · 2021/02/07
turuur tuluuchih sanaatai garshsan hulgaich nar
Зочин · 2021/02/03
гөлөг · 2021/02/03
Чинзориг сүү долоосон гөлөг шиг их но той доо
Зочин · 2021/02/02
С.Чинзориг гэнэт баяжсан учир олдож байх шиг байна. Даатгалын мөнгийг идчихээд яаж мултарна гэж бодсон юм болдоо өрөвдөлтэй тэнэг хүмүүс УИХ-д маань суух юмаа
бэрх · 2021/02/02
ундармаа энэ их мөнгийг идээгүй банкийн ашиглаж хамтарсан тухайн үеиин ЕСайд НХХяамны сайд гэх мэт төрийн томчууд оролцсон маш том шүлжээ байгаа тэд нар нь Ундармааг мурьсан одоо бүгдийн задлах хэрэгтэй Ундармаа
Баяраа · 2021/02/02
Хуцдаг муу хулгайч вэ.