Р.Гончигдорж Ерөнхийлөгчийн сонгуулийг 2023 онд явуулахаар цэцэд ханджээ
2021/02/04
БНМАУ-ын анхны бөгөөд цорын ганц дэд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга асан Р.Гончигдорж сарын өмнө нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа: “Ерөнхийлөгчийн сонгууль Үндсэн хуулийн дагуу 2023 онд болох ёстой” хэмээсэн билээ.
Тэгвэл дээрх байр суурийнхаа хүрээнд тэрээр 1 сарын 29-нд Үндсэн хуулийн цэцэд хандсан байна. Р.Гончигдорж Үндсэн Хуулийн Цэцэд өгсөн мэдээлэлдээ : “Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын тогтоол нь Үндсэн хуулийн 30.2 дахь хэсгийн "Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно" гэснийг зөрчиж байна гэж үзэж нийтийн ашиг сонирхлын үүднээс Р.Гончигдорж миний бие энэхүү мэдээллийг Цэцэд гаргаж байна. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулиар тогтоосон Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгосон.
Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуульд Үндсэн хуулийн 30.2 дахь хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар ямар нэгэн шилжилтийн журам тогтоогоогүй тул 2020 оны тавдугаар сарын 25-наас эхлэн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа, тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа зургаан жил болсон.
Үүнийг үндэслэн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 4.2 дахь хэсгийн 1 дэх заалтанд ""ээлжит сонгууль" гэж Үндсэн хуулийн 30.2 дахь хэсэгт зааснаар зургаан жил тутам явагдах сонгуулийг" гэж Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг тодорхойлоод, уг хуулийн 8.1 ба 2 дахь хэсгүүдэд Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг товлох, санал авах өдрийг тогтоох хугацаануудыг журамласан. Иймд Ерөнхийлөгчийн энэ удаагийн ээлжит сонгуулийн санал авах өдөр нь 2023 оны зургаадугаар сарын эхний хагасын аль нэг ажлын өдөр байна. Ийнхүү Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарласан тухай УИХ-ын тогтоолын 1, 2 дугаарт заалтууд нь Үндсэн хуулийн 30.2 дахь хэсгийн "Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын тогтоол нь Үндсэн хуулийн 30.2 дахь хэсгийн "Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн,сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно" гэснийг зөрчсөн гэж үзэж байна.
Үндсэн хуулийн 30.2 дахь хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлт нь өмнө нь байсан 30.2 дахь хэсэг дэх "Ерөнхийлөгчөөр 45 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно", 31.7 дахь хэсэг "Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болно" гэсэн хоёр өөр зүйл хэсгээр зохицуулсан харилцааг нэг зүйл хэсэгт нэгтгэж, зохицуулсан бөгөөд 30.2 дахь хэсэгт байсан "дөрвөн" гэснийг "зургаан" гэж бүрэн эрхийн хугацааг өөрчлөн, өмнөх 31.7 дахь хэсгийг "Ерөнхийлөгчөөр зөвхөн нэг удаа" сонгогдож болохоор өөрчилсөн байна. Үндсэн хуулийн Цэц Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарласан тухай УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөнийг тогтоон хүчингүй болгосноор 2021 оны төсөвт сонгуулийн зардалд төсөвлөсөн 26 тэрбум төгрөгийг Цар тахлын улмаас учирсан бэрхшээлийг давахад зарцуулах боломжтой болох бөгөөд монголчууд, дэлхий нийтээрээ цар тахлыг давж гарсан 2023 онд Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулах завшаан тохионо гэдэгт итгэж байна” гэжээ.
Үндсэн Хуулийн Цэц Р.Гончигдоржийн хүсэлтэд одоогоор хариу өгөөгүй байна.
Э.Мягмар
сонин.мн
ldskfjlskdjf;lskj · 2021/02/09
Мэхт мэхэндээ гэж үг байдаг даа. МАН-ын тэнэгүүд хавхандаа өөрсдөө унаж байна. Гэхдээ энэ байдлаас хүч түрж гарна л даа. Ямар сураагүй биш. Энэ ерөнхийлэгчийн хууль нь Хүрэлсүхэд зориулагдсан гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой. Талбай дээр хүн шатаж үхлээ, Хүрэлсүхээ одоо УИХ-ын гишүүнээсээ татгалзвал яасан юм бэ?
Зочин · 2021/02/06
Иргэн · 2021/02/04
Гончигдорж ямар хор найруулж юу хийгээд байгаа бол доо
Lol · 2021/02/04
Хөгийн новш зайлаа
Дорж · 2021/02/04
Энэ Соц-декүүд бүгд луйварчид шүү дээ бас л луйвар хийх нь
Бат · 2021/02/04
Энэ одоо юугаа солиороод байна аа энэ хууль гараагүй байхад сонгогдож ёрөнхийлөгч болсон хүн шүү дээ тэр үед 4 жил л байсан биздээ
Иргэн · 2021/02/04
ҮХ-ийн өөрчлөлтөд урагшилж тооцож тоолох хэрэггүй ба болдогч үгүй?! ҮХ-ыг мөрдөх хугацаагаар нэгэнт аливаа үндсэн хуулийн асуудлууд шинээр мөрдөгдөхөөр болсон нөхцөлд ҮХ-ын хуучин заалтуудтай хольж хутгах хэрэггүй?! Хэрэв Гончигдоржийн сэтгэснийг зөвшөөрвөл Н.Энхбаяр ч дахин 2жил ажиллаж хугацаагаа нэмж гүйцээх болж таарна?! Ер нь сонгогдлоо?! 4-н жил ажиллаа?! болоо юм бишүү?! Хуулиа дагаж бусдадаа боломж олгох хэрэгтэй?!
Иргэн · 2021/02/04
ҮХ-ийн өөрчлөлтөд урагшилж тооцож тоолох хэрэггүй ба болдогч үгүй?! ҮХ-ыг мөрдөх хугацаагаар нэгэнт аливаа үндсэн хуулийн асуудлууд шинээр мөрдөгдөхөөр болсон нөхцөлд ҮХ-ын хуучин заалтуудтай хольж хутгах хэрэггүй?! Хэрэв Гончигдоржийн сэтгэснийг зөвшөөрвөл Н.Энхбаяр ч дахин 2жил ажиллаж хугацаагаа нэмж гүйцээх болж таарна?! Ер нь сонгогдлоо?! 4-н жил ажиллаа?! болоо юм бишүү?! Хуулиа дагаж бусдадаа боломж олгох хэрэгтэй?!