Л.Энх-Амгалан:Сургуулийн газраа зарсан захирлуудыг шууд хална
2021/02/05
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өчигдөр их, дээд сургуулиудын захирлуудтай уулзжээ.
Уулзалтын үеэр тэрбээр дараах байр суурийг илэрхийлсэн байна. Тухайлбал "Нэг сайд ирээд өмнөх сайдын гаргасан шийдвэрийг өөрчилдөг, улстөрждөг, салбараа ялгаж харьцдаг байж таарахгүй. Энэ байдал боловсрол, шинжлэх ухааны салбарт байх ёсгүй. Шийдэх ёстой бол заавал хууль хүлээхгүйгээр тушаал гаргаад явна.
Хувийн их, дээд сургуулийн алдаа оноог нийтээр нь хавтгайруулж харлуулдаг. Холбогдох хууль журам бусад хөтөлбөр, төслөөс хасдаг биш чанартай сургуулиудыг бодлогоор дэмжинэ. Энэ нь төрийнх энэ нь хувийнх гэж ялгаж харьцахгүй.
Кембрижийн боловсролыг хуулах биш Кембриж хүлээн зөвшөөрөхүйц Монгол стандарт бий болгох хэрэгтэй. Оюутны хөгжлийн зээлийн санг өөрчлөхгүй бол ЖДҮ шиг болж мэдэхээр болсон байна.
Сургуулийн газраа зарсан захирлуудыг шууд хална. Төрийн өмчит сургуулиудын 104 тэрбум төгрөг арилжааны банкуудад байршуулсан байна. Та нар ломбард биш. Мөнгө хүүлээд сууж болохгүй. Төрийн мөнгө төрийнхөө саванд байх ёстой. Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашина" хэмээсэн байна.
Зочин · 2021/02/05
50- р сургуулийн захирал байсан Оюунцэцэг гэж авгай бүх газрыг нь зарсан даа маш шуналтай шулмас зантай авгай сүүлд 57 д очсон сурагтай байвдаа
иргэн · 2021/02/05
халаад л болоо юу.
зочин · 2021/02/05
туршлагатай хүн өөр байна шүү. үнэхээр мундаг асуудлыг том зургаар нь харж байна шүү дээ
Зочин · 2021/02/05
Зочин · 2021/02/05
Зугээр л халж байгаа бол тэр терийн газрыг зарсан захирлуудын хувьд шагнал болно Манайхан ийм хууль бус зуйл дээр шууд зарсан херенгийг нь хурааж хариуцлага тооцдог л болохгуй бол ургэлжлээд л байна шуу дээ
харамсалтай · 2021/02/05
ИХЭНХ сургууль , эмнэлэг газраа зараад, хуучин дарга нар нь их баяжсан. ОРОС 3 ыг хар, БАС л газраа зарсан. ОРОС багш нарт байр авсан гэх байх даа
Зочин · 2021/02/05
Эрүүл мэнд боловсрол 2 яг адилхан авилгажсан хариуцлага хатуу тооцрж байж л сайжирч магад