Ханхүү Харри найз бүсгүйгээсээ салжээ
2014/04/30
Ханхүү Харри сүүлийн хоёр жилийн турш үерхсэн найз бүсгүй Крессида Бонасаас салсан байна. Хуримын товоо зарлах дутуу байсан тэдний салах шалтгаан одоогоор тодорхойгүй байна.
Крессида Бонасын дотны найзуудын хэлж байгаагаар салах шалтгаан нь хосуудаас бус харин олон нийтээс болсон гэнэ. Учир нь тэднийг хаана ч явсан гэрэл зурагчид дагаж, хүн бүр нүд цавчилгүй харж тайван байлгадаггүй нь хосуудад төвөгтэй байдаг болохоор салахаар шийдсэн ажээ.