Нэвтрүүлэгч С.Чимгээ Соёлын гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатар урлагийн гавьяат зүтгэлтэн боллоо
2021/02/08
Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ой, Монголын үндэсний уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан аж үйлдвэр, эрүүл мэнд, болосрол, хөдөө аж ахуй, барилга, соёл урлаг, нийгэм үйлчилгээний салбарын хүмүүст шагнал гардуулж байна.
Тухайлбал, нэвтрүүлэгч С.Чимгээ Соёлын гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатар урлагийн гавьяат зүтгэлтэн цолоо Ерөнхийлөгч Х.Баттулгаас өнөөдөр гардан авлаа.
Нэвтрүүлэгч С.Чимгээ СУИС-ийн жүжигчний ангийг төгсөж, МҮОНРТ-ээс ажлын гараагаа эхэлсэн. Өдгөө Монгол телевизийн дэд захирлаар ажиллаж байна.
Нэвтрүүлэгч С.Чимгээ “Миний ажил амьдралын хамгийн дардан гэгээтэй замыг тавьж өгсөн МҮОНРТ-ийнхээ хамт олонд эрхэм нэвтрүүлэгч, хөтлөгч нартаа талархал илэрхийлмээр байна.
Дэлхийн телевизийн салбартай хөл нийлүүлж алхаж чадаж байгаа, Монгол Улсынхаа телевизийн салбарын шинэчлэлийн хуудсыг нээсэн Монгол телевизийн нийт хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Эрхэм хүндэт мянга мянган телевиз үзэгчдэдээ талархал илэрхийлж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
зочин · 2021/02/08
энэ авгай толгой биш өөр юм нь сайн ажиллаж соёлыг түгээж гавьяа байгуулсан хэрэгүү? хэ хэ ,,,, Энгийн ажилч хэрэгч хүмүүсийг л Төрөөс үнэлж ,урамшуулаачээ Ерөнхийлөгчөө
Ламдорж · 2021/02/08
Бусад энгийн салбарт Хөдөлмөрийн хүндэт тэмдэг хүртэл өгөхгүй хорьчихоод урлаг соёлын хүмүүстэй өгөөд байгаа юм уу ямар ялгавар үзэлтэй юм