Цалингаа авч чадаагүй Э.Энхтөгс гэх залуу юуны учир өөрийгөө шатаав
2021/02/08
Нэгэн иргэн Нийслэлийн төв талбай дээр өөр дээрээ бензин асган, шатаасан хэрэг гараад буй билээ.
Түргэн тусламжийн эмч дуудлагаар очиход өөрийгөө шатаасан иргэн 34 настай эрэгтэй хүн нас барсан байсан бөгөөд цагдаагийн байгууллага уг хэргийг шалгаж буй.
Уг үйл явдлыг харсан иргэний яриагаар бол: "Цагдаа ирэхийн завдалгүй бензинээ асгаад, асаагуур хэрэглэсэн үү? яасан гэнэт л гал дүрэлзчихсэн. Нилээн хол байсан болохоор яриаг нь гүйцэд сонсоогүй. Гэхдээ их чанга орилж байсан, юу ч гэлээ нэг л юм болохгүй байна, болохгүй байна. Намайг хараарай гэж орилж байсан" гэв.
Албаны газрын мэдээлснээр тухайн иргэний биеэс 1987 онд төрсөн гэх бичиг баримт гарч ирсэн бөгөөд энэ бичиг баримт нь түүний өөрийнх мөн эсэх болохыг сайтар шалгаж тогтоосны дараа тухайн иргэний талаар мэдээлэл өгнө гэв.
Зарим албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар “тухай иргэн 34 настай Э.Энхтөгс хэмээн залуу байсан. Тэрээр Өмнөговь аймагт баригдаж байгаа төмөр замын бүтээн байгуулалтад ажиллаж байсан. Улмаар олон сарын турш цалингаа авч чадаагүй. Иймд тойргийн УИХ-ын гишүүд рүүгээ хандаж “цалинг минь аваад өгөөч” гэж холбогдож байсан” байж болзошгүй гэх мэдээлэл байна. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар төмөр замын бүтээн байгуулалтад оролцож байгаа зарим иргэд өнгөрсөн оны есдүгээр сараас хойш цалин аваагүй байх магадлалтай гэх мэдээлэл ч байна. Харин цагдаагийн байгууллагаас энэ мэдээллийг няцааж, түүнийг хувиар бизнес буюу автомашины хөгжмийн СД хувилан борлуулдаг байсан хэмээн мэдэгдсэн юм.
Дорж · 2021/02/09
Энэ хүн нэг зорилго тавьж өөрийгөө шатаасан үүнийг нь мэдээгүй болж улс төр хийх үү энэ л арай дэнднээ ард түмэнд мэдэх эрх бий шүү
МАН-ыг устгая · 2021/02/09
МАН-г хуулиар хориглож толгойлогчдыг нь баривчилж шоронд хийвэл энэ их хулгай луйвар арилна. Сануулга болгож хулгайч луйварчдын толгойлогч Хүрэлсүх Батболд мэтийнхэнд хор өгч устгах хэрэгтэй.
Зочин · 2021/02/08
Зочин · 2021/02/08
ард түмний амьдрал үнэхээр хүнд байна. Очих ёстой мөнгийг нь төрийн нэр барьсан хулгайч луйварчид идээд байхаар
харамсалтай · 2021/02/08
ЯАГААД төмөр зам барьж байгаа хүмүүсийн цалинг өгдөггүй юм вэ? ТӨР засаг мөнгө өгё байгаа л гэж байсан. Худлаа юу?
Бат · 2021/02/08
Зах зээлийн энэ тогтолцоог олигаркууд хэвийн явуулахгүйгээ харууллаа одоо параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмний хяналт хэрэгтэй байна