Улаанбаатараас Архангайн Эрдэнэмандалд очсон хоёр иргэний нэгийнх нь PCR шинжилгээ сөрөг гарсан. Нөгөө нь хүлээгдэж байна
2021/02/09
Улаанбаатар хотоос Архангай аймгийн Эрдэнэмандал суманд очсон хоёр иргэний COVID-19-ийн түргэвчилсэн оношлуурын хариу өчигдөр сул эерэг гарсан. Ингэснээр сумаас орох, гарах хөдөлгөөнийг түр хугацаанд хааж, тухайн иргэдийг PCR шинжилгээнд хамруулжээ.
Энэ талаар Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг даргын Тамгын газраас тодруулахад "Улаанбаатар хотоос өчигдөр ирсэн хоёр иргэнийг түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд хариу нь сул эерэг гарсан тул PCR шинжилгээнд хамруулахаар аймаг руу авч явсан. Тухайн иргэд нь тус тусдаа хувийн машинаар ирсэн юм. Нэг иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарсан. Нөгөө иргэний шинжилгээний хариу гараагүй байгаа тул сумаас орох, гарах хөдөлгөөнийг хаасан хэвээр байна" гэлээ.