Нас барсан байлдагч гэр лүүгээ "Намайг ирж аваач, үнэхээр их дарамттай байна" гэж ярьж байжээ
2021/02/10
Дорноговь аймагт байрлах цэргийн 0129 дүгээр ангид хүн нас барсан тухай мэдээлэл хоёр өдрийн өмнө олон нийтэд хүрсэн.
Тодруулбал, Говь-Алтай аймгийн харъяат 21 нас тай ахлах байлдагч X.C зэс уяагаар хоолойгоо боомилж нас барсан байна. Харин талийгаачийн ар гэрийнхэн үхлийн шалтгааныг мэдэж чадахгүй байгаагаа цахим хуудсаараа дамжуулан мэдэгдээд байсан юм.
Түүнийг цогцсыг өнгөрсөн шөнө Шарга суманд хүргүүлсэн ч ар гэрийнхэн болон сумын иргэд цуглаж ийнхүү эсэргүүцэл зарлажээ. Тэдний зүгээс талийгаачийн нас барсан шалтгаан, гэрээслэл, шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтийг шаардаж байна. Тус сумын иргэд талийгаачийн цогцсыг хүргэж ирсэн хүмүүсийг дээрх асуултад хариу өгтөл нь эмнэлгийн хашаанаас гаргахгүй гэдгээ мэдэгдлээ.
Ар гэрийнхний өгсөн мэдээллээр талийгаач "Үнэхээр их дарамттай байна, намайг аваач" гэж гэрлүүгээ утасдаж хэлсэн тухай хэлж байна.
Зочин · 2021/02/12
buu garga, novshiin daranguilagchid
Бат · 2021/02/11
Харамсалтай л хэрэг гэхдээ үүний цаана би чи бид хэн болоод байнав бид буруу ойлгоод байгаа болохоос энэ нийгэмд хүн багаар ажиллах чадваргүй бол явддаггүй одоохонд засрын үе юм даа
Зочин · 2021/02/10
zorig · 2021/02/10
Жанжин Штабын дарга гэхгээ байлгүй дээ. Ангийн захирагч нарыг Жанжин Штабын дарга томилдог шүү
zochin · 2021/02/10
batlan hamgaalahin said ogtsoroh shaardlatai,zuv soyoloo dagaad