“Samsung” компани Хятад дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ
2013/01/29
Өмнөд Солонгосын электрон бараа үйлдвэрлэгч “Samsung” компани чипийн нэгтгэлийн төслийн асуудлаар БНХАУ-ын Жянсү мужийн Күньшань хоттой цаашид хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
Хотын удирдлагуудын мэдэгдсэнээр энэ оноос эхлэн таван жилийн хугацаанд тус компани Күньшаньд 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт нэмж хийхээр төлөвлөсөн байна.
Өмнөд Солонгосын үйлдвэрлэгч нь 2008 онд Күньшаньд үйлдвэрээ байгуулсан юм. Тэнд ихэвчлэн электрон эд ангийг үйлдвэрлэж байгаа юм. Өнгөрсөн оны сүүлчийн байдлаар Күньшань дахь “Samsung”-гийн охин компанийн нийт хөрөнгө оруулалт 80.99 сая ам.долларт хүрч, борлуулалтын хэмжээ 100 сая ам.долларт хүрсэн байна.
Энэ удаагийн төслийн шинээр нэмэгдэх мөнгийг гурав хуваан санхүүжүүлж, үйлдвэрийн барилга, төхөөрөмж нэмэх, үйлдвэрлэлийн хүчин чадлаа өргөтгөх болон судалгааны байгууллага байгуулах зэрэгт зарцуулахаар төлөвлөжээ.
Күньшань бол Хятадын төдийгүй дэлхийн чухал IT салбарын томоохон үйлдвэр байрладаг хот юм. Тус хот нь хямд ажиллах хүч, татварын таатай орчноороо гадаадын үйлдвэрлэгчдийг татдаг аж.
news · 2013/07/09
NafdkR I truly appreciate this blog post.Really looking forward to read more. Really Cool.
free bookmarks · 2013/06/10
zuqSgx Fantastic article post.Thanks Again. Awesome. http://crk.com/
social bookmark · 2013/06/07
7UxGOF Thanks f the post.Thanks Again.