Тусламжийн гараа сунгаарай
2013/04/10
Сүрэнгийн Сансарбаатар гэх энэ залуу гурван жилийн өмнө осолд орж бөгсөн бие нь мэдээгүй болжээ. Бие засахдаа хүртэл хүний тусламж авдаг учраас эхнэр ажил хийж чадахгүй түүнийг асардаг.
БНСУ-д эмчлүүлэхэд 30 сая төгрөг хэрэгтэй. Хамт ажилладаг байсан байгууллага болон нутгийн ахан дүүсийн тусламж, хандивийн тоглолтоор багагүй мөнгөтэй болсон ч эмчилгээнд арай л хүрэлцэхгүй байгаа аж.
С.Сансарбаатарын хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмжээс өөр орлогогүй энэ айлд ард түмэндээ хандахаас өөр сонголт байсангүй. Тиймээс та бүхнийг тусламжийн гараа сунгахыг хүсэж байна.
Хаан банк: 5935324198
Утас: 98116183, 99981180