Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган 09.00 цагаас эхэлнэ. Өнөөдөр гурван асуудал хэлэлцэж, Ерөнхий сайдын мэдээллийг сонсох юм. Тодруулбал


1. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд  /Засгийн газар 2014.4.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, Амгалан дулааны станцын тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх, анхны хэлэлцүүлэг/:

  • Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн  С.ГАНБААТАР танилцуулна.


2. 
“Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.4.18-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ/.

3.
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд    /Засгийн газар 2014.4.11-ний  өдөр өргөн мэдүүлсэн, Амгалан дулааны станцын тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх, эцсийн хэлэлцүүлэг/.

14.00 цагаас:
Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Чингис бондын эх үүсвэрээр санхүүжиж буй төслүүдийн талаар”.  мэдээлэл өгнө. 

Энэ талаар бид эргэж мэдээлэх болно.