МАН, МАХН Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө нэгдэхээр ярилцаж байна
2021/02/15
А.Гитлерийн хэлсэн "Улс төр бол хэлэлцэн тохирохоос өөр юу ч биш" гэдэг үгийг батлахуйц нэгэн үйл явдал Монголын улс төрд өрнөж байна.
Тодруулбал МАН, МАХН нэгдэхээр яриа хэлэлцээ явагдаж буй аж.
Учир нь МАН-ын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд ямар ч хамаагүй үнээр ялах, үүний тулд зөвхөн уг сонгууль төдийгүй ер нь цаашид хамгийн том санал хуваагч байх магадлалтай улс төрийн хүчинг өөртөө нэгтгэх, төвлөрөл бий болгох шаардлага байгаа. Харин МАХН, МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд нэгэнт улс төрийн зам нь мухардаж эхэлсэн тул ямар нэг байдлаар эрх баригч хүчинтэй тохиролцоо хийж, эрх мэдэлд хүрэх хүсэл бий.
МАН, МАХН-ын дээрх шаардлага тус хоёр намыг нэгдэх яриа хэлэлцээг эхлүүлэхэд хүргэсэн бололтой.
МАН, МАХН нэгдэх яриа хэлэлцээг хоёр талаас МАН-ын ЕНБДарга Д.Амарбаясгалан, МАХН-ын ЕНБДарга Б.Тулга нар ахлан хийж буй юм байна.
МАН-ын зүгээс МАХН-ыг намаа татан буулган, дагаар орохыг санал болгосон бол МАХН ямар нэг хэлбэрээр намууд нэгдэж буй мэт хууль эрх зүйн шийдлийг гаргах хэрэгтэй гэж үзэж буй гэнэ.
Сонирхолтой нь уг яриа хэлэлцээг УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга С.Ганбаатар анхнаасаа эрс эсэргүүцэж буй бөгөөд хэрэв МАН, МАХН нэгдвэл уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, бие даагч болно гэдгээ МАХН-ын удирдлагуудад шуудхан илэрхийлжээ.
Нэгдсэн намын удирдах зөвлөлд МАХН-аас хэдэн хүн багтах, Засгийн Газарт хэдэн сайд орж ажиллах, цаашид нэгдсэн нам шийдвэр гаргахдаа ямар квот, зарчмаар ажиллах вэ? гэх мэт асуудлыг талууд ярилцаж буй бөгөөд уг асуудлуудаар нэгдсэн шийдэлд хүрэх эсэхээс МАН, МАХН нэгдэх үү? үгүй юу? гэдэг нь эцэслэн шийдэгдэх юм байна.
Э.Мягмар
сонин.мн
Зочин · 2021/02/17
С.Ганбаатар лав МАН-д элссэнээс үхсэн дээр гээд байсан. Одоо Н.Энхбаяр дарга нь МАН-тай нийлбэл босоо ганбаа үхэх болох нь дээ.
Зочин · 2021/02/16
Монголын төрд төлөвшилтэй эрчүүд хэрэг болоод байнаа. Одоо болилоо гээд яваад өгчихдөг эрчүүд бас хэцүү юм аа
Зочин · 2021/02/16
Энхбаяр шиг туйлбаргүй нөхөрийн очсон газар болгон л бантагнаж байдаг даа. АН намтай сая нийлээд л юу болов... АН олигтой суудал авч чадалгүй хаширлаа ш дээ. Энэ нөхөр хаа сайгүй л өнхөрч явах юм.
Зочин · 2021/02/16
Махн-хан гэж Ардын намын баахан зөрүүд эрсийн үлдэгдэлүүд байдаг биз дээ. Арай л доошоо орсон юм болох уу үгүй юу.
Бат · 2021/02/16
Энэ намууд нэг нам байлаа АН-ын оролцоотой хоер нам болсон түүхтэй одоо нэгдэх нь зөвөө
Ахмад · 2021/02/16
Энэ хоёр нам гэдэх нь туйлын зөв.Бгагбанди,Баяр нарын Энхбаярыг дарж авч өөрсдөө улсаа худалдах хувилдааны улмаас хайран нам салж сарнихад хүрээд юу хожив.Ард түмэн хохирсон.Улс орон уруудан доройтсон.20-30 гэр бүлийн шунал газар авсан.Амарбаясгалан нарын шинэ үеийн залуус тэр алдаа завхарлыг засах хэрэгтэй.Нэн даруй. Эс тэгвээс мөхөл хүлээж бна цаана чинь Ухаарцгаа.
Зочин · 2021/02/16
anduuraad baina huvaasan hyn ni Hyrelsyh tolgoidoo daavuu uglaad jagssaniig martaagyi shyy
Зочин · 2021/02/16
Зөв уг нь нэг л нам шүү дээ
Зочин · 2021/02/15
Н Энх баяр оролцхон зөв өө тал талаасаа хэлэлцэж эх орноо ард түмнээ өөдөн татаж чадах улс төрийн хүчин гарч ирнэ тусдаа туулай хөөвөл ард түмэн хохирч үлнэ Алдар
Зочин · 2021/02/15
Иргэн · 2021/02/15
Иргэн · 2021/02/15
Иргэн · 2021/02/15
Ер нь бол зөв?! Ц.Элбэгдорж л хогийн зангаар МАН-ыг хоёр хуваах хууль бус шийдвэр гаргуулсан болохоор МАХН гэж салах ямарч үндэсгүй байсан юм билээ?! Нахынхаа ойг цуг тэмдэглэх хэрэгтэйшдээ?!
Зочин · 2021/02/15
ЭВТЭЙ БОЛ ХҮЧТЭЙ ГЭЖ НЭГДЭХ ХЭРЭГТЭЙ ШУУДАЙНД ХИЙСЭН ҮХРИЙН ЭВЭР МЭТ ХАРЖИГАНАЛДАЖ БАЙХААР НЭГДЭЭД НЭГ ЗОРИЛГОТОЙ НЭГДМЭЛ БОЛЖ БАЙЖ УЛС ХӨГЖИНӨ.
Баяраа · 2021/02/15
Н.Энхбаяр тээр жил ерөнхийлөгчийн сонгуульд ялагдчихаад шарандаа МАХН-ыг байгуулсан. Ингэснээрээ Монголын түүхийг будилаантуулж, хүүхэд залуучуудыг толгойг эргүүлж байна. Дээд шүүх гэж утсан хүүхэлдэй гаргасан шийдвэр ч гэж тоглоом байх юм. Ингэн байж албан тушаал, эрх мэдлийн төлөө улайрах хэрэг байдаг л юм байхдаа.
Togoo · 2021/02/15
Энхбаярыг хаясанаараа хая! Юуных нь нийлэх нэрэнд бузар. Дагагсад байдаг бол СГанаагаар дуусаг. Орох нүхгүй болж байгаа бол сайн тэгэх ёстой юм чинь!!!!
lol · 2021/02/15
shar uvgun shulam uheegui yum uu
Зочин · 2021/02/15
энхбаяр дарга ч ямар ч үед нохой зан гаргаж мэдэх л хүн дээ одоо зүгээр болмиоор юмаа яамны сайдыг хороон дарга хүүхнээр тавьж байсан гэхээр сэжгийн санагдаад байдаг өөрөө л болж байвал төр засаг ард түмнээ бодох хүн биш дээ