Т.Баярхүү: Сү.Батболд, С.Баяр, Ц.Элбэгдорж, Ц.Нямдорж тэргүүтнүүд бүгд гэсгээгдэнэ...
2021/02/16
Мадакаскар улсын Ерөнхийлөгч Андри Регоэлин Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага Африкчуудыг устгахын тулд вакцин шахаж буй тул эсэргүүцэж буйгаа, мөн тус улсад 20 сая ам.долларын вакцин хийлгэхийг зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлэн ДЭМБ-аас гарахаа мэдэгдээд байна.
Монголчууд бид ч гэсэн ДЭМБ гэдэг хүн төрөлхтний эрүүл мэндийн төлөө юм шиг байгууллагыг Глобалистуудын буй болгосон нэг бүтэц гэдгийг ойлгох ёстой. Яг л доллараа хэвлээд араас нь ОУВС нь хянадаг шиг.
Корона вирус байсан, байгаа, байсаар ч байх болно. Хүнд өөрт нь заяагдмал учраас. Яаж ч тайлбарлаж ухааруулмаар юм бэ? дээ та нарт.1990 оноос хойш Монголчууд маань нүдэн дээр мөнгөний эздийн шинэ колончлолын золиос болж, эх нутгийнхаа 70 %-г ашигт малтмалын лиценз нэртэй алга дарам цаасаар алдаж, заавал долларын эздээс зээл авч өрөнд орж амьдрах ёстой гэдэг М.Фридманы чөлөөт зах зээлийн онолын хохирогчид болон, 33 миллиард долларын өртэй болж, өдрөөс өдөрт ханш нь унаж үнэгүйддэг төгрөгөө бие биендээ хүүлж, улам ядуурсаар сүйрлээ шүү дээ.
Бидний өртэй, ахуйн хямралтай амь зуух төдий амьдрал, газар нутаг маань байгалийн зүй тогтол нь алдагдаж галав юүлэх нь мөнөөх долларын эздэд огтхон ч хамаагүй. Тэд биднийг төдийгүй бүх хүн төрөлхтнийг мал гэж үздэг.
Манайхан капитализм гээд л нэг их онолдох... Кап гэсэн үгийн язгуур утга нь ч мал бол баялаг гэсэн байх. Биднийг айлгаж аманд маск зүүлгэж болно. Харин бид хэзээ ч тэд нараар тархиндаа маск зүүлгүүлж болохгүй. Бүх мэдээ мэдээллийг хүлээж аваад сайн бод, тунгаа, шинж! Бусадтайгаа сайн маргалдаж мэтгэлцэж үнэнийг байнга хайцгаа! Өөрийн үнэн өөрт зөв. Өөрийн итгэлээр амьдар!!! Бусадтай давхцаж буй итгэлээрээ эвлэ!!! Угаасаа тун удахгүй наад COVID-19 гэх гибрид дайны учиг бүрэн тайлагдаж та нар У.Хүрэлсүх, Ч.Хүрэлбаатар нарт яаж хулхидуулж ахуй амьдрал, амь нас, эрүүл мэндээрээ хохирсноо бүгдээрээ мэдэцгээнэ!!! Дандаа ниргүүлсэн хойноо хашгирцгааж байх юм, ханахгүй байна уу?
Аль 2006 оноос л эхлэн Оюутолгойн гэрээ худлаа шүү, хулхидуулна шүү гээд л бид хичнээн янзаар тал талаас нь тайлбарлан, улмаар адлагдаж боорлогдож тэмцсэн. 20 жилийн дараа 33 миллиард долларын өрийн хавханд нь орж, төгрөгийн ханшаа 1$=1000т байсныг 1$=3000т болтол үнэгүйдүүлэн, өөрсдөө тэр хэмжээгээр доллартай, юаньтай гадныхны өмнө хямдхан боол болсныхоо дараа сая нэг юм хагас дутуу ухаарцгаах... Одоо наад глобалистууд буюу долларын эзэд чинь бүр бидний эрүүл мэндээр тоглоод эхэллээ шүү дээ. Өөрийнхөөрөө эрүүл амьдрах эрх чинь хүний заяагдмал эрх.
Би та нарт энгийн ухамсрын түвшиндээ ядаж сайн бодоцгоо гэж л сануулж байна. Түүнээс бус хүмүүсийг байнга мөхөлд аваачин дараа дараагийн хүндээ шилждэг Атлантис чөтгөрүүдийн тухай судал гэсэнгүй. Яагаад тэдэнд эзэмдүүлсэн иргэншлүүд сүйрч мөхдөгийг мэд гэсэнгүй. Харин нэг зүйлийг баталгаатай хэлж чадна. Тэр нь зөвхөн халуун цуст мөнх тэнгэрт Монголчууд л амин чанараараа тэднийг дийлж, хүн төрөлхтнийг аварч чадна гэдгийг.
Хэрхэхийг тэнгэр мэднэ!!!
Тэнгэртээ итгэсэн хүн бүхэн тэнгэрт ивээгдэж тэсэн үлдэх төдийгүй мандан бадрах болно.
Хэн үл итгэнэ, тэд үр удмаараа хийсэн үйлээрээ хэдэн үеэрээ гэсгээгдэх учиртай. Бид хэн нэгэн гадаад дотоодын дайснаас айж эмээж арчаагүй амьдарч болохгүй. Харин тэнгэрээс эмээх ёстой. Сүүлийн үед Монголд болж байгаа үйл явдлыг сайн анзаарч ажиглаж дүгнэж чадваас тэнгэр хэрхэн үйлээ хийж буй нь харагдана.
Жишээ нь: Бараг л хэмжээгүй эрхтэй хаан, эргэж төрсөн Чингис хаан гэж хэлэгдэх шахсан, хүн бүр л шахуу яаж долигонож наалдах вэ? яаж бараа бологч нь болох вэ?
Үлдсэн насаа У.Хүрэлсүхэд тааруулж амьдарч ч мэднэ гэх нь холгүй байтал яав? Тэнгэр муу сүнсийг нь өдөөгөөд өөрөөр нь өөрийг нь устгууллаа.
Цаашид ч гэсэн маш олон орчигсод энэ замаар өөрсдийгөө устгана. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр нь л унадаг. Ямар муу бодлоор үйл хийж, юу тарьсан түүнийгээ хурааж өөрсдөө сүйрдэгийн жишээ болсон Сү.Батболд, С.Баяр, Ц.Элбэгдорж, С.Баярцогт, Ц.Нямдорж тэргүүтнүүд бүгд яг гэсгээгдэж дуусна. Харин хэдэн үеэрээ гэсгээгдэх нь тэднээс өөрсдөөс нь хамаарна. Монголчууд бидэнд ганц л гарц үлдсэн. Шинэ үндсэн хуулиар шинэ төрөө бүтээх. Үүний тулд ард түмэн шинэ үндсэн хуулийг боловсруулж-хэлэлцэж-батлах Үндсэн Хуулийн Хуралдайг бүх нийтээрээ дундаасаа 10 000 хүн тутмаас нэг хүн сонгон хуралдуулж шийдвэрлэх, улмаар шинэ Үндсэн хуулийн дагуу шинэ төрөө сонгох ёстой. Одоо хүн солих, эсвэл асуудлыг ганц нэгээр нь шийдэх гэж оролдох нь цаг үрсэн, алдсан хохирлыг ужигруулсан, сүйрлийн үр дагаврыг ихэсгэсэн үр дүнд л хүргэхээс шийдэл болж чадахгүй. Хурдан шийдэхгүй бол сүйрэл маань харин мөхөл болох осолтой.
Бид итгэлээ алдаж сүг болж болохгүй! Сэтгэлээ гээж буг болж болохгүй!
Заавал ялна. Итгэлтэй бай, Монголчуудаа
Тэнгэрийн цаг ирсэн-болсон-цагт нь хийцгээе!
Эдийн засгийн ухааны доктор
Холбоос овогт Төмөрдөшийн Баярхүү
unshigch · 2021/02/16
энэ хүний яриад байгаа нь мухар сүсэг галзуу шизотой юм шиг боловч яг шинжлэхүй ухаанаар судлаад үзвэл маш их үндэслэлтэй учир шалтгаантай шүү. ахуйгаасаа түр хөндийрөөд орчлонг нэг ажиж үзвэл
Зочин · 2021/02/16
MONGOL · 2021/02/16
МАНАЙД ИЙМЭРХҮҮ ЮМ ЯРЬДАГ ШИЗОНУУД ОЛОН БОЛЖЭЭ. ДЭЛХИЙН ЖИШГЭЭР ЯВЖ БАЙНА. КОМПЛЕКСТОЙ ДАЛЖИГАР
зочин · 2021/02/16
галзуу мэдлэгтэй хүн шүү дээ
Бат · 2021/02/16
Зах зээлийн энэ тогтолцоог олигаркууд хэвийн явуулахгүйгээ харууллаа одоо параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмний хяналт хэрэгтэй байна
Ахмад · 2021/02/16
Үйлийн үр гэж байдгийг мөнгөний шуналтнууд ухаарах сэхэл байдаггүй бололтой дог шүү.Баярхүүгийн нэр дурдсан хэдэн хүн ч бус тэдний өрөөсөн дугуйнууд ээлжээ хүлээж байгаа гэдгээ бодож эртхэн замаа засвал өөрсөд нь л хэрэгтэй баймаар..Нүглээ сайн наминчилж чадвал бурхан бас ч хатуурхаад байдаггүй юм гэсэн шүү.Харин сөрж муйхарлавал хаана очуулж,хэрэх ээчмэднэ дээ.
Зочин · 2021/02/16
Galzuu hun shuudee ene chini