Хилээр их хэмжээний үзмэн мана чулууг гаргахыг завджээ
2014/05/01
2014 оны 04-р сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээ хүрэнгийн шалган нэвтрүүлэх боомтоор 205 кг үзмэн мана гэх чулууг БНХАУ-руу нүүрс тээвэрлэдэг 68-14 ӨМӨ улсын дугаартай хүнд даацын авто машинаар хууль бусаар хилээр гаргахыг завдсан байна.
Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат И нь 205 килограмм байгалийн чулуу нүүрсэн дор нууж авч гарахыг завдсан байна. Тэрбээр иргэн Б-гээс 1000 юань авч чулууг нь хил нэвтрүүлэхээр урьдчилан тохиролцсон байжээ.
Энэхүү үйлдлийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч М.Намхайлхагва ЭБШ хуульд заасан журмын дагуу шалгаж байгаа бөгөөд энэ хэрэгт аймгийн прокурорын газраас хяналт тавьж байгаа ажээ.
А.Баярмаа