Монгол Улс допинггой тэмцэж байна л гэж ярьдаг болохоос биш нидэр дээрээ тэмцэл биш захирал болчихоод байгаа юм биш үү. Даангүй үндэсний бөх энэ асуудлаас болоод нэр хүнд нь шалдаа унаж цаашлаад наадам утгаа алдчихлаа. Дэлхийд ганцхан гэгддэг сайхан монгол наадам муухай харагдаж муу хэлэгдээд дуусахнээ.

Энэ нь Улсын баяр наадам зохион байгуулах хороо, Монголын үндэсний бөхийн холбооноос эхлээд хариуцсан албан тушаалтнуудын хариуцлагагүй жишээг харуулж байна. Жил бүрийн наадмын дараа ёс юм шиг хэдэн бөх допингийн хэрэгт холбогддог болсон. Тэдгээр бөхчүүдэд өнөөх шийтгэл нь алаг цоог, янз бүр л болж ирсэн. Заримьг цолыг хурааж, барилдах эрхийг нь хасч л байлаа. Гэтэл заримд нь цолыг нь хэвээр үлдээсэн ч бий.

Ингэж будилсаар байгаад сүүлдээ допинг хэрэглэсэн гэдэг нь тоглоом шиг болчихов. Үүнийг нь ашиглаад улсын арслан Э.Оюунболд мэт нь шүүхдээд салахыг байж. Тэр миний шинжилгээг сольсон. Тиймээс би барилдана ч гээд аварга цолоо хураалгахгүй гэж удаа дараа шүүхээр явсан.

Эцэст нь түүний гомдлыг шүүх хэлэлцээд улсын наадамд түрүүлж авсан аварга цолыг хурааж барилдах эрхийг нь сэргээлээ гэж шийдсэн юм билээ. Гэтэл нэгэнт шүүхийн шийдвэрийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигаа гаргахгүй юм. Тэгэхээр Э.Оюунболд аварга уу, арслан уу бүү мэд л байна.

 

Олон улсын жишгээр бол аль нэг тамирчин допинг хэрэглэсэн нь батлагдсан л бол заргалдах, шүүхдэх эрх байдаггүй л юм билээ. Хууль нь тийм. Заргалдсан ч шүүх гомдлыг хүлээн авч хэлэлцдэггүй гэдэг. Тэгвэл шүүх яагаад допингийн асуудалд холилдоод байгаа юм. Бас л Монголын хууль шүүхийн дампуурлын нэг өнгө төрх нь энэ  байх. Өнгөрсөн жилийн наадмаар допинг хэрэглэсэн нь тогтоогдсон гурван бөхийн шийтгэл ч тодорхойгүй. Дам яриагаар тэднийг нэг жил барилдах эрхийг хассан гэнэ гэх чимээ гарсан. Тэгээд таг чиг.

Бөх сонирхогчид баттай шийдвэр хүлээсээр өдий хүрлээ. Ийм дампуу юм гэж ер нь байх уу даа. Энэ онд Ардын хувьсгалын 100 жилийн том ой болно. Бэлтгэл ажилд бөхийн тухай асуудал онц чухал.

 

Тиймээс допингод орооцолдсон бөхчүүдийн шийтгэлийг даруй шийдмээр байна. Холигносоор байтал наадам болно. Тэр бөхчүүд бид допингтой хүмүүстэй барилдахгүй ээ гээд наадам гацааж мэднэ. Нэг удаа ийм явдал гарч заалны барилдаан бүтэн цаг саатсан шүү дээ. Э.Оюунболдгүй, Н.Батсуурьгүй, Р.Пүрэвдагвагүй бол наадам наадам биш болно гэж ойлговол огт буруу. Бөхийн холбооныхоон, Баяр наадмын зохион байгуулах хорооныхоон цаашлаад Ерөнхийлөгчөө тэр допинг хэрэглэсэн бөхчүүдийн тухайд шийдвэрээ яаравчлаач ээ. Хаа хаанаа хариуцлага гээчийг огт мартсан уу гэдгийг асууя.

 

 

Ц.ЖАМБАЛСҮРЭН

 

Баянгол дүүргийн IX хорооны иргэн, бөх сонирхогч