ШЕЗ-өөс бичлэгт гарган шүүгч нартай холбоотой МЭДЭГДЭЛ гаргажээ
2021/02/23
Сошиал орчинд нэр бүхий шүүгч, АТГ-ын ажилтнуудын бичлэг цацагдсан. Эл асуудлын талаар ШЕЗ-өөс мэдэгдэл гаргажээ. Энэхүү мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Уг Мэдэгдэлд:
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр нэр бүхий шүүгч, хуулийн байгууллагын ажилтнуудтай холбоотой дүрс бичлэг, мэдээлэл гарч, иргэд, олон нийтийн дунд эргэлзээ үүсгэж байгаад харамсаж байна.
Үүсээд буй нөхцөл байдлыг эрх бүхий байгууллагаас холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хяналт, шалгалтын ажиллагааг цаг алдалгүй, шуурхай явуулахад дэмжлэг үзүүлэн, иргэд, олон нийтийг үнэн зөв, бодит мэдээллээр хангахад Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хамтран ажиллах болно.
Харин дээр дурдсан мэдээ, мэдээллийг олж авсан, тараасан, цаашид тараах талаар удаа дараа мэдэгдэж байгаа нь хүнийг хууль бусаар мөрдсөн, тагнасан байж болзошгүйн зэрэгцээ эрх бүхий байгууллагаас эцэслэн шалгаж тогтоогоогүй мэдээ мэдээллийг зохион байгуулалттайгаар олон нийтэд түгээж байгаа үйлдэл нь нийт шүүгчдийн хараат бус байдалд халдаж байна гэж үзэж байна.
Иймд дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, конвенц, Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Гүйцэтгэх ажлын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн эсэхийг хүний эрхийн болон хууль хяналтын байгууллагад хандан шалгуулах болсныг мэдэгдье!
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ
Зочин · 2021/03/01
Зөв юм хийвэл хамгаалж болно, ийм ёс зүйгүй, увайгүй завхай бичлэг байхад илт үгүйсгэх хандлагатай байж болохгүй. Хэн ч ямар ч гүйцэтгэх ажил явуулсан бай баримт нь хөдөлшгүй юм байна лээ. Битгий асуудлаа хольж мэдэн будилаад байгаарай ШЕЗ. Энэ байгууллага ингэж хандаж байгаа нь ийм асуудал түгээмэл юм байна гэдэг ойлголт олон нийтэд төрүүлж байна шүү. Мулгуу мэдрэмжгүй ШЕЗ-ийг татан буулга.
яана даа · 2021/02/24
Гавъяат шүүгч нь бусад шүүгчээ тойруулан суулгшаж, АВЛИГА хувааж байсанг БҮГД мэднэ. ШЕЗ шүүх байгууллагаа өөрчлөн сайжруулах талаар юу ч хийхгүй байгаа. ИРГЭД авлигачин ШҮҮГЧ НАРААР ДЭНСЛҮҮЛЭХ ЁСГҮЙ ШҮҮ. авлигачин ШҮҮГЧ НАРАА ЗАЙЛУУЛААЧ. өмөөрөх ХЭРЭГ АЛГА.
Зочин · 2021/02/24
зочин · 2021/02/24
монголын бараг л бүх хүн шүүхэд итгэхгүй болсон байхаа яагаад гэвэл шүүгч нар хамгийн мэдлэг боловсролгүй хүн чанаргүй шунахай удам судар муутай нэр хүндгшй мөнгөний шуналтангууд шүүгч болж байгаагаа үйлдэл үгээрээ нийт иргэдэд үнэлэгдтэлээ үзүүлж байгаа тэд нарын цалинг хас хангамжийг нь авч хая шийтгэлийг нь хүндрүүл тэгвэл цэвэршинэ
Зочин · 2021/02/24
Хулгайчийг ингэж хамгаалаад байх уу. Энэ бол хүний ёс зүйн хулгай. Цалин их бялуурсан амьдралтай ёс зүйгүй тархины хөгжил хомс тэнэг залуусын амьдралын жижиг жишээг гаргаж тавьсан хүнийг яаж буруутгах гээд байнаааа
Иргэн · 2021/02/23
Ажилтныхаа ёс зүйтэй ажиллахгүй байж ил гарсан мэдээллийн хойноос хөөцөлдөх хэрэг байгаа юмуу. Харин ч иймэрхүү мэдээлэл цацагдах тусам улам цэвэрших байх шүү.
зочин · 2021/02/23
биеэ үнэлэгч нартай хамт байгаагүй бол бусад нь хамаа юу байна
zochin · 2021/02/23
es zuitei l baildaa.odoo hun bolgon uhaalag utastai hot ter chigtei kamertai.