Хотын дарга хатуу хөл хорио тогтоохгүй гэдгийг мэдэгдэв
2021/03/07
Улсын Драмын эрдмийн театрт тоглолт үзсэн хүмүүсээс коронавирусийн халдвар илэрсэнтэй холбоотойгоор Засгийн газар маргааш буюу Даваа гарагийн 09:00 цагт ээлжит бусаар хуралдахаар боллоо.
Тус театрт энэ сарын 3-6-нд жүжиг үзсэн 54 хүнээс коронавирусийн халдвар илрээд байгаа бөгөөд нийт 900 гаруй хүнд шинжилгээ хийх шаардлагатай болоод байгааг Шуурхай штабаас мэдээлсэн.
Энэхүү 54 хүнийг хаягаар нь харвал
- Баянгол дүүрэгт 11
- Баянзүрх дүүрэгт 17
- Сүхбаатар дүүрэгт 6
- Сонгинохайрхан дүүрэгт 9
- Хан-Уул дүүрэгт 5
- Чингэлтэй дүүрэгт 6 хүн хамаарч байна.
Эдгээр нь өндөр эрсдэлтэй хэмээн мэдээлж байсан хороодоос илэрсэн болохыг харуулж байгааг Нийслэлийн Онцгой комиссын дарга Д.Сумъяабазар хэллээ. Хотын даргын зүгээс хатуу хөл хорио тогтоохгүй, ДЭМБ-н өгсөн дүрэм журмын дагуу халдварын тархалттай зохицон аж амьдралаа үргэлжлүүлнэ гэдгийг хэллээ.
Bi · 2021/03/07
Zovoo zov yun hol horio odoo boli.manaih yamar mongo togrogtei bayan uls