Т.Чимгээ: Миний амьдрал орвонгоороо эргэсэн, маш хүнд хэцүү, дарамт, шахалт явагдсаар ирсэн
2021/03/08
Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр дөрвөн жилийн өмнө 20 жилийн ял сонссон Т.Чимгээ 401-р хорих ангийн эмнэлэгт эмчлүүлж байна. Түүнийг хэрэг хүлээлгэхийн тулд эрүүдэн шүүсэн гэх асуудал хоёр жилийн өмнөөс яригдсан.
Энэ удаа ч бас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ийм мэдээлэл гаргаж, өнөөдөр Т.Чимгээтэй уулзахаа мэдэгдсэн билээ. Хорих 401 дүгээр ангид хоригдож буй Т.Чимгээтэй өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзлаа.
Энэ үеэр хэвлэлийнхэнд Т.Чимгээтэй уулзах боломжийг олгосон юм.
С.Зоригийн амь насыг хохироосон хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ "2015.08.31-нд Төв аймгийн цагдан хорих байран хоригдсон. Хоригдож байх үед маш их хэцүү хүнд байдалд байсан. Ариун цэврийн хэрэгсэл байхгүй, ус цасанд орохгүй, хоол ундны асуудал маш хүнд, дотроо шээж баадаг, агааржуулагч байхгүй өрөөнд есөн сар хорьсон. 407 дугаар анги руу 2017 оны тавдугаар сард шилжсэн. Миний байдал өөрчлөгдөөгүй, маш хүнд хэцүү дарамт шахалт нь явагдсаар байсан. 2019 оны гуравдугаар сард 401 ангид ирж орчин нөхцөл өөрчлөгдөж, эмчлүүлсэн. Байгууллагын бүх албан хаагч нар тусалж байгаа. Миний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн. Таван жил зургаан сар миний амьдралыг орвонгоор нь эргүүлж, эрүүл мэнд сэтгэл санаа, үр хүүхдийг минь зовоосон. Тарчлаан зовоож, тамалж, иймэрхүү байдалтай хар дарсан зүүд шиг таван жил. Миний охин намайг хоригдож байхад осолд орсон нэрээр өнгөрсөн. Би тэрийг энэ хэрэгтэй холбоотой гэж бодож байгаа. Би үр хүүхдийнхээ хэргийг шалгуулах хүсэлтэй байгаа. Миний ар гэр орвонгоор эргэсэн. Миний 70, 80 гарсан хадам ээж хүүхдийг минь хөтлөөд орон байргүй явж байна.
-Таныг ямар нотлох баримтаар хүн амины хэрэгт буруутгасан байдаг юм бэ?
-Нотлох баримт байхгүй. Ганцхан Амгаланбаатарын ярьсан хэлснээр
-1998 оны аравдугаар сард та хаана байсан юм бэ?
-Би 1998 оны есдүгээр сараас арваннэгдүгээр сар хүртэл Дорноговь аймагт ээж дээрээ байсан.
-Таныг зөвтгөх баримтууд байдаг уу?
-Байдаг гэхдээ тэр нөлөөлөхгүй.
Бат · 2021/03/09
Хэрэг гарах үед хөдөөнөөс жолоочийн ажлаар хот орж хоноод ирсны маргааш сэргийлэх дуудаж шинжилгээ авч байж билээ тэр үед л айх шиг нэг иймэрхүү зүйл болно гэж бодсон боллоо доо
М.Энхсайхан. · 2021/03/09
Элбэгдорж наахуу, үхэж далд орсон хятадын тагнуулыг хамтарч нүгэл үйлдсэн шүүгч нартай нь хамт яг ингэж шоронд хатаах хэрэгтэй байна.
Зочин · 2021/03/09
алуурчдынхаа захиалагчаа хэлээч
ene chimgee byyr hegsirsen bna s dee!!! · 2021/03/08
ene emegteig cheleelchihdeggyi yum baih daa!!!hynii zoblongoor yasan ikhe chengene be?hils heregt tylheed oryylsan baigaam daa!!!
Зочин · 2021/03/08