А.Гансүх: Тусгай үүрэг гүйцэтгэж, Автомашинаар Улаан-Үүд яваад ирсэн нь үнэн
2021/03/09
ҮАБЗ-ийн Нарийн Бичгийн Дарга А.Гансүх мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэрээр: " Ерөнхийлөгч Х.Баттулгын өгсөн үүрэг чиглэлийн дагуу би мэдээлэл хийхээр ирлээ. ҮАБЗ-ийн ажилтнууд ОХУ-д учир битүүлэг “айлчлал” хийж, 20 сая доллар ачиж ирсэн үү? гэсэн мэдээлэл хэвлэлд гарсан. Энэ бол гүтгэлэг бөгөөд хуурамч мэдээлэл. Яагаад ийм мэдээлэл гарсныг нь мэдэхгүй байна, бодвол улс төр байх. Манай албан хаагчид төрийн албан хаагчийн төдийгүй цэргийн тангараг өргөсөн тусгай албан хаагчид.
Манай албан хаагчид ОХУ-д томилолтоор ажилласан нь үнэн. Гэхдээ их хэмжээний бэлэн мөнгө авчирсан нь худлаа. Та нар бодоод үз. Өнөөдөр үүссэн улс төрийн нөхцөл байдал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан нарын хооронд үүсээд байгаа улс төрийн ийм зөрчилтэй нөхцөл байдлын үед ҮАБЗ ийм хууль бус үйлдэл хийхгүй.
Хийдэг ч үгүй. Өнөөдөр хил хамгаалах, гааль, тагнуул бүгд Засгийн Газрын хүрээнд байгаа. Энэ байгууллагуудыг даваад их хэмжээний мөнгө оруулж ирэх боломж байхгүй. Ийм зүйлийг эрх мэдэлтнүүд хийдэг, яг саяны байгууллагыг удирдаж байгаа эрх мэдэл бүхий хүмүүс , улс төрийн хүчин ийм юм хийдэг.
ҮАБЗ-ийн үйл ажиллагааг битгий улс төржүүлээчээ." гэв.
Амгаа · 2021/03/09
ШОРОНДОО ОЧ ТЭНД БАЙХ ЁСТОЙ ХҮН ГЭДГИЙГ ЧИН БҮГД МЭДНЭ
sydraga yos erdee ch alga,Mongold!!!! · 2021/03/09
ed nar yu ch hiij medne?Yamarch zahirgaagyi nehedyyd men s dee!!ta nart hen itgeh be?....ynenii ortoi baih!hyrdan salga?////
арвангэн · 2021/03/09
за буурал новш минь буруугүй юм бол албаа өгчихөөд шалгуулчих.