Сүүлийн үед улстөрчдийн хувийн зугаа цэнгэлийн зураг олонд ил болж, багагүй сандаргах болжээ. Олон нийтийн сүлжээний нэг давуу тал энэ юм. Тиймээс олон нийтийн сүлжээн дэх зурагтаа анхаарах л хэрэгтэй байж дээ.

Энэ сүлжээний уршиг ч гэх үү давуу тал ч гэх  үү  аль байдлын нөлөөгөөр улстөрчдийн дундаас баавгайчид төрөөд эхэллээ шүү.

Нэг хэсэг УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг баавгай буудсан хэмээн шуугисан. Үүний нотолгоо болж баавгай агнасан зураг нь хүртэл хэвлэлээр гарсан билээ. Тэгвэл түүнийг дархан цаазтай амьтан хөнөөсөн хэмээн цагдаагийн газраас эрүү үүсгэн шалгасан байна. Харин тэрээр баавгай буудсан гэх асуудалд яагаад холбогдсон талаараа албан ёсоор тайлбар хийжээ.

Тэрээр тайлбартаа ингэж бичсэн байна.

 

 

Харин дараагийн баавгайчин эрхэм бол УИХ-н гишүүн Г.Батхүү тодороод байна. Учир нь түүний баавгай агнасан зураг мөн л олон нийтийн сүлжээгээр тараад амжжээ. Харин одоо түүнийг холбогдох газар нь шалгуулах хүсэлт тавихаар бэлдэж байгаа гэнэ.

Ямартаа ч хориотой ан хийсэн хэргээр хэд хэдэн гишүүн ийнхүү нэр холбогдоод авлаа. Өмнө нь мөн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр дархан цаазат газар гахай агнасан хэрэгт шалгасан билээ.

Энэ мэтээр дараагийн нууц анчид буюу Баавгайчин, Гахайчин эрхмүүд хэн болохыг би таашгүй ээ ....

С.Баяр