“Фортуна”, Ч.Улаан нар сайдын суудлаас буух хүртэл эдийн засаг сайжрахгүй
2014/05/04
Өнөөдөр эдийн засаг хүндэрсэнг Монгол улсын дийлэнх иргэн мэдэрч, бүсээ чангалаад байгаа. Улс орны эдийн засгийг элгээр нь мөлхүүлж байгаа энэ байдал хэзээ дуусах вэ гэдгийг хүн бүр мэдэхийг хүсэж байгаа. Тэгвэл Хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч. Улаан нар суудлаасаа буусан цагт, салбараа хариуцах чадвартай хүн сайдын суудалд суусан цагт улс орны хөгжил жинхэнэ утгаараа яригдана.
Өөрөөр хэлбэл Н.Алтанхуягын Засгийн газарт хариуцлагагүй үг, үйлдэл хэлдэг хийдэг сайд нар цөөнгүй байгаа. Тухайлбал Н.Батбаяр сайд “Гал өрдсөний үр дүнд бонд авах боллоо” гэсэн агуулга бүхий хариуцлагагүй үг хэлж байсан. Ажлаа мэддэг хүн байсан бол өөрийнхөө шашин шүтлэгийг ажилтайгаа огт хутгалдуулахгүй байх байлаа. Яг ийм жишээг Н.Алтанхуягийн засгийн газрын 16 сайд толгой дараалан гаргасаа байгаа бөгөөд тэдний тэнэгийг гайхаж байгаагаа гадаадын сэтгүүлчид олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гаргаж байсан.
Засгийн газраас “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн ч өнөөдөр махны үнэ нэмэгдсээр байгаа. Энэ хөтөлбөрийн гайгаар өнөөдөр төгрөгийн ханш унаж, ам доллар 1803 төгрөгт хүрээд байна. Ингэж амьдралд гай болж байхад үнэ тогтворжуулах хөтөлбөрийг үргэлжилүүлнэ гэвэл цаашид ам.долларын ханш өснө. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ аажмаар буюу 10-20 төгрөгөөр нэмэгдсээр байх болно. Тэр цагт Н.Алтанхуяг тэргүүтэй нөхдүүд 10-20 төгрөгийг үнэ нэмэгдсэнд тооцохгүй ээ. 50 болон түүнээс дээш төгрөгөөр нэмэгдсэн бол бид хариуцна хэмээн ярих болно. Үнэ тогтворжуулах хөтөлбөр үнэн хэрэгтээ хэн нэгний халаасыг түнтийлгэх бодлого гэдгийг учир мэдэх нэгэн нь ярьсаар байгаа. Үнэн хэрэгтээ энэ бодлого нь эдийн засгийг өөрийнх нь дэг жаягаар явуулалгүй. Харин улс төрийн бодлого нэрээр популизм удирдаж шинэчлэл нэрээр бодлогын залгамж чанарыг алдагдуулсан бодлого юм.
Зөвхөн бондын мөнгөн дээр Н.Алтанхуягын засгийн газар ямар алдаа гаргаж байгааг тодруулъя. “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” УИХ-ын 2012 оны 52 дугаар тогтоол гарснаас хойш хөрөнгө оруулах төсөл хөтөлбөр нь бэлэн болоогүй байхад 1.5 тэрбум ам. долларын бонд босгож, үр ашиггүй зарцуулснаас Засгийн газар ард түмний татварын мөнгийг бондын хүү нэрээр салхинд хийсгэсээр байна. Ашиглаагүй бондын эх үүсвэрт буюу дансанд хадгалсныхаа төлөө Монгол Улсын Засгийн газар 120 гаруй тэрбум төгрөгийн хүүгийн алдагдал хүлээсэн. Энэ нь 120 гаруй иж бүрэн хэрэгсэлтэй цэцэрлэг барих хөрөнгө. Бондыг анх авахад ам.долларын ханш 1400 төгрөгтэй тэнцэж байсан. Харин өнөөдөр ам.доллар 1800 төгрөг боллоо. Тэгэхээр бид зөвхөн ам.долларын ханшийн зөрүүнээс ихээхэн хэмжээний мөнгийг гадагшаа алдаж байна гэж хэлж болно.
Тэгвэл гадагшаа алдаж байгаа энэхүү их хэмжээний мөнгө нь анхаасаа Монгол Улсын хууль, тогтоомжийг зөрчин төсвийн гадуур зарцуулагдаж байгаа. Тиймээс "Чингис" болон "Самурай" бонд, Хөгжлийн банкны хөрөнгийн эх үүсвэрийг Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зүйл заалтад нийцүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн бүрэлдэхүүн хэсэг болгох цаг үеийн шаардлага байгаа юм.
Энэ мэтээр Н.Алтанхуяг, Ч.Улаан, Н.Батбаяр нарын буруу үйлдэл, алдаатай бодлогын жишээ нилээн хэдээр өрнөнө. Энэхүү алдаатай бодлогын дүнд ард түмний нуруун дахь ачаалал нэмэгдсээр байх болно.
Ард түмнийхээ амьдралыг бодоод одоо ухмасараараа сайдыхаа суудлаасаа буу!!!
Т.Энгүүн
Зочин · 2014/05/06
Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх Ли Эр Кан бүтээгдэхүүнийг борлуулж байна. Тус бүтээгдэхүүн нь Эрүүл мэндийн яамны зөвшөөрөлтэй ба Цус шингэлж, цусан дахь холестриныг бууруулахаас гадна Судасны дотор хананд хуримтлагдсан өөхөн товруу /бляшка/-г арилгах үндсэн үйлчилгээтэй. Тус бүтээгдэхүүнийг хэрэглэснээр Тархи-зүрхний судасны хатуурал, нарийсал, цусан хангамжийн дутагдал, даралт болон хуян, бусад эрхтнүүдийн судасны бөглөрөл зэргийг цогцоор нь эрүүлжүүлнэ. Үнэ – 1 курс - 330$ Эрүүл мэндийн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч байна. Утас: 96665038
Зочин · 2014/05/06
Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх Ли Эр Кан бүтээгдэхүүнийг борлуулж байна. Тус бүтээгдэхүүн нь Эрүүл мэндийн яамны зөвшөөрөлтэй ба Цус шингэлж, цусан дахь холестриныг бууруулахаас гадна Судасны дотор хананд хуримтлагдсан өөхөн товруу /бляшка/-г арилгах үндсэн үйлчилгээтэй. Тус бүтээгдэхүүнийг хэрэглэснээр Тархи-зүрхний судасны хатуурал, нарийсал, цусан хангамжийн дутагдал, даралт болон хуян, бусад эрхтнүүдийн судасны бөглөрөл зэргийг цогцоор нь эрүүлжүүлнэ. Үнэ – 1 курс - 330$ Эрүүл мэндийн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч байна. Утас: 96665038
Зочин · 2014/05/06
улаанаа наад сайдыг нь ажлыг өгчихөөд эр хүн шиг алхалдаа
Зочин · 2014/05/06
Энхбаярын үед улаан сайд ч буруу юмыг сайхан зөвтгөдөг хүн байсан даа. Улс төр гэдэг хачин юм даа. Уг нь улс гэхээр орон төр гэхээр засаглал байх ёстой Гэтэл сонгуулийг улс төр гэж нэрлээд улсаар засаглалаар тоглохуй гэмээр болсон юм шиг. Их өр тэглэсэн тухай, үндсэн хуулинд хийсэн 7 өөрчлөлтийн тухай мань эр буруу зүйлийг яг л Пифогорын теором шиг баталж их л сүрхий ярьдагсан. Одоогийн бөө нар дотор хулгайч зөндөө мөртлөө хулгайчийг дарах гэж бөөлдөг шиг ийм худалч хүмүүс засаг барихаар яах болж байнааа. Одоо хүмүүс юмны учрыг олдог болж байгаа шүү. Мао зе дун ард түмэн цагаан цаас гэж хэлсэнч манай ард иргэд тийм ч цулгүй цаас биш шүү Ийм хүмүүс дараагийн сонгуульд битгий худлаа залаад байгаарай Бид ойлгоно шүү
САГС ҮЗ · 2014/05/06
CCTV 5 Вт 05/06/2014 9:30 утра Клипперс @ Оклахома-СитиCCTV 5 Ср 05/07/2014 9:30 утра Портленд @ Сан-АнтониоCCTV 5 Сб 05/10/2014 8:00 утра Индиана @ ВашингтонCCTV 5 Сб 05/10/2014 10:30 утра Оклахома-Сити @ Лос-Анджелес КлипперсCCTV 5 Вс 05/11/2014 10:30 утра Сан - Антонио @ ПортлендCCTV 5 Вт 05/13/2014 10:30 утра Сан - Антонио @ Портленд
Зочин · 2014/05/06
CCTV 5 Вт 05/06/2014 9:30 утра Клипперс @ Оклахома-СитиCCTV 5 Ср 05/07/2014 9:30 утра Портленд @ Сан-АнтониоCCTV 5 Сб 05/10/2014 8:00 утра Индиана @ ВашингтонCCTV 5 Сб 05/10/2014 10:30 утра Оклахома-Сити @ Лос-Анджелес КлипперсCCTV 5 Вс 05/11/2014 10:30 утра Сан - Антонио @ ПортлендCCTV 5 Вт 05/13/2014 10:30 утра Сан - Антонио @ Портленд
hehee · 2014/05/05
Mongolia ****uul amaar Maine shoroo vnhvvlsen garuudiig
Зочин · 2014/05/05
яг үнэнийг хэлэхэд энэ 2 хүн монголын ард түмэнд их нүгэл хийж байна даа. Cэтгүүлч танд зөв мэдээлэл бичиж байдагт баярладаг шүү. Амжилт хүсье
Зочин · 2014/05/05
Minii duu naad zuv bichihiin aldaagaa zasaj sursanii daraa niitlel bichmeer um. Naadah aldaag chin haraad l yamar medlegtei hun bichsen bol gej bodood unshmaargui sanagddag um baina.
Зочин · 2014/05/05
Tiim shuu ene 3 iin buruu ih bna. Ene 3 iig hamgaalj uldeed saijirna gej yoroosoo baihgui ulam l unana