“Astra Zeneca” компани мэдэгдэл гаргалаа
2021/03/12
“Astra Zeneca” компани үйлдвэрлэсэн вакциныг нь Европын зарим улс хэрэглэхээ түр зогсоосонтой холбогдуулан мэдээлэл хийжээ. CNBC телесувгаар дамжуулан сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ тэд үйлдвэрлэсэн вакцин нь хор нөлөөний хувьд бусад вакцинаас илүү биш хэмээн ярьсан байна.
“Өвчтөний эрүүл мэнд бол манай компанийн хувьд хамгийн чухал зүйл. Хяналтын байгууллагууд сайтар хянаж шалгаад хамгийн аюулгүй, хамгийн идэвхитэй вакцинд л нийтээр хэрэглэх зөвшөөрөл олгодог. Манай үйлдвэрлэсэн вакцин бол тэдгээр вакцины нэг нь. Вакцины аюулгүй байдал туршигдаж баталгаажсан” хэмээн мэдэгдэлд дурджээ.
Цус бүлэгнүүлдэг гэсэн шалтгааныг магадлахын тулд одоогийн байдлаар Австри, Эстон, Латви, Литва, Люксембург зэрэг Европын есөн улс тус компанийн үйлдвэрлэсэн вакциныг хэрэглэхээ түр зогсоогоод байгаа юм. Нийтдээ Европын 17 улс тус компаниас вакцин захиалснаас Дания, Исланд, Норвеги захиалгаа бүрмөсөн цуцлаад байгаа юм. Европын холбооны улсуудад тус компанийн вакциныг тариулсан хүмүүст цус өтгөрөлт буюу тромбоз үүссэн 22 тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Түр зогсоосон улсуудад шалтгааныг магадлах ажил үргэлжилж байна.