Б.Мөнхсайхан: Цагдаагийн байгууллагаас автомашины болон явган зорчигчийн хөдөлгөөнд хязгаарлалт хийнэ
2021/03/14
Гуравдугаар сарын 15-наас улс даяараа улбар шар түвшин рүү шилжиж буйтай холбогдуулан автомашины болон явган зорчигчийн хөдөлгөөнд хэрхэн хязгаарлалт тавих талаар УОК-оос мэдээллээ.
Хурандаа Б.Мөнхсайхан "Хязгаарлалтын дэглэм тогтоох УОК-ын гаргасан шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага хүн хүчээрээ хамгаалалт зохион байгуулна. Хөл хөдөлгөөнийг бүрэн хязгаарлана гэж байгаа учир замын хөдөлгөөн болон гэр хороолол, орон сууцны хороололд иргэдийн явган хөдөлгөөнийг давхар хязгаарлана.
Гаргасан шийдвэрийн дагуу холбогдох жагсаалт гарч, түргэн тусламжийн машин болон аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж буй тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцоно. Үүнд цагдаагийн байгууллагаас тодорхой төлөвлөлтүүдийг хийж байна. Энэ талаар эргэн танилцуулах болно" гэсэн мэдээллийг өглөө.
Зочин · 2021/03/14
МАН-ын хууран мэхлэлт · 2021/03/14
Сумьяабузарын амыг ар шилэн хүзүүн дээр нь гартал тас алгадаад өгөөч ээ..