Ерөнхийлөгч эсэргүүцсэн ч Ж.Эрдэнэбат тангараг өргөлөө
2021/03/18
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын тангараг өргөлөө. Үүний өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга "Өнөөдөр УИХ бага ард түмний төлөөлөл биш болсон. Ард түмнийг зориудаар ядууралд хүргэж, халамж өгдөг болсон.
Хар залуугаараа аймгийн засаг дарга, Ерөнхий сайд байсан хүн тангараг өргөх ёслолоо хийх эсэхээ өөрөө сайн бодсон биз. Өөрөө энэ тангараг өргөх ёслолоо хойшлуулж болдоггүй юм уу. Цар тахлын үеэр намчирхахгүйгээр ажиллая гэдгээ илэрхийлсэн шүү дээ. " гэв. Мөн тэрээр "УИХ-ын гишүүд малын хулгай шиг газар дээрээ баригддаггүй юм. Цагаан захтнуудын хэрэг гарын үсгээр явдаг" гэдгийг хэлсэн юм. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд мөн тангараг өргөх ёслолыг эсэргүүцэн чуулганы танхимыг орхилоо.
УИХ-ын дарга Г.Занданшатар: -Үндсэн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд үг хэлж болно гэж тусгасан байдаг. Холбогдох хууль журамд заасны дагуу УИХ-ын гишүүний тангараг өргөх ёслолын үйл ажиллагааг эхлүүлье. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат тангараг өргөснөөр бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, баталлаа.
Ж.Эрдэнэбат УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог болох Сэлэнгэ аймгаас сонгогдсон бөгөөд сонгуулийн сурталчилгааны үеэр хоригдож саяхан суллагдсан юм. Шүүхээс энэ сарын 3-нд Ж.Эрдэнэбатад авсан таслан сэргийлэх цагдан хорих арга хэмжээг өөрчлөн, суллагдсан. Ингэснээр тэрээр УИХ-ын гишүүний тангаргаа өргөж, бүрэн эрхээ баталгаажуулах боломж хуулийн хүрээнд нээгдэж байна.
Lilac · 2021/03/19
Яасан ичих булчирхайгүй хулгайч вэ
ZOCHIN · 2021/03/18
ARD TUMEN AVILGACHIN HULGAICH UIH D ITGEED BGAA YMUU.....ZUGEER L TARAASAN N DEERSHUU....DAHIAD HICHNEEN JIL AVILGACHID TUR NEREER LUIVARDAHIIN BE...
Зочин · 2021/03/18
Senesen Mongol????????????!!!!!!!!!!!!!!!!
ЗОЧИН · 2021/03/18
ХУУЛЬ ХУЛГАЙЧИЙГ ӨРШӨӨСӨН БАЙНА ШҮҮ ЖИРИЙН ИРГЭН БОЛ ҮХСЭЭН
Иргэн · 2021/03/18
Энэ хулгайчийн өмнө төрийн дуулал эгшиглэх ямар эвгүй юм бэ дээ!
Zochin · 2021/03/18
This is Mongolia WTF