Бачка “UGG”-г эхнэр хүүхдүүдийн хамт сурталчилна
2014/05/04
Монголын рок, попын “акул”-ын нэг “Никитон” хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, Монгол улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Б.Батчулуун тэр бүр олны өмнө гараад байдаггүй. Чанартай, даацтай уран бүтээлээрээ олны өмнө гардаг энэ эрхэм Монголчуудын танил болсон дэлхийн брэндийг гэр бүлээрээ хэрэглэдэг бөгөөд энэ оны хавар, зуны шинэ загварыг танилцуулахаар болжээ. Тодруулбал Монголчуудад ойртож шадарласны нэг дэх жилийн ойн дээр UGG, "Никитон" хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, Монгол улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Б.Батчулуун нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Бачка монголчууддаа “UGG” -гийн 2014 оны хавар, зуны шинэ загварыг танилцуулж байна.
"Никитон" хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, Монгол улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Б.Батчулуун: “Хамтарч ажиллах саналыг сарын өмнө тавьсан. Хамтарч ажиллахаас өмнө би “UGG” брэндийг хэрэглэдэг байсан. Өвлийн гутлууд, одоо өмсчихсөн байгаа энэ гутлыг голчон сонгож өмсдөг.
“UGG” брэнд бол хүнд зориулсан, биед эвтэйхэн, өмсөж тайлахад амар. Манай гэр бүл миний нялх хүүхдүүд хүртэл хэрэглэдэг. Зураг авалтад хоёр хүүхэд, эхнэртэйгээ тоглож байгаа. Одоогоор хоёр сурталчилгаа бэлэн болоод байна. Хүний хөлд эвтэйхэн, олон жил хэрэглэж байгаа болохоор сурталчилгаанд оролцох саналыг хүлээж авсан” гэдгийг тэрбээр онцолж байлаа.
Хонины арьсыг урлагийн бүтээл болгож, хөлд эвтэйхэн, зөөлөн, дулаахан бойтгон гутал болгосон нь дэлхий даяар сая саяараа түгсээр байгаа бөгөөд Брайн Смитийн "хайр" 2013 онд Монголд хүрэлцэн ирсэн юм. Тус брэндийн Монгол дахь албан ёсны онцгой эрхт түншээр "Аянчин фэйшн" компани сонгогдож, 2013 оны 10 дугаар сард Централ тауэрийн хоёрдугаар давхарт салбараа нээж байсан билээ. Авсгралийн сайн чанарын хонины нэхийг өндөр технологиор боловсруулдаг энэхүү брэнд дэлхийн хүн зонд танил болоод 35 жилийн нүүр үзэж, дэлхийн 68 дахь салбараа Монголд нээсэн нь энэ юм.
“UGG” -гийн 2014 оны хавар, зуны шинэ загварыг танилцуулах арга хэмжээний үеэр "Аянчин фэйшн" ХХК-ийн Ерөнхий захирал Г.Мандахтай цөөн хором ярилцсан юм.
- “UGG” брэндийг Монголчуудад хүргэж байгаа танай хамт олонд баярллаа.
- “UGG” брэнд Монгол улсад 2013 оны 10-р сарын 10-нд албан ёсны нээлтээ хийж Монголын зах зээлд орж ирсэн. Манай “Аянчин фэйшн” Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газраар нь ажиллаж байна. “UGG” брэндийг хүмүүс ихэвчлэн дулаахан өвлийн гутлаар нь л төсөөлдөг. Тэгвэл “UGG” брэндийн хавар, зуны дэгжин, загварлаг хүүхдийн, эрэгтэй, эмэгтэй хүний гутал, углааш гээд олон төрөл, загвар байдаг. Тэр бүх гайхалтай загварыг танилцуулж байгаадаа таатай байна.
Мөн "Никитон" хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, Монгол улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Б.Батчулууныг бидэнтэй хамтран ажиллаж, манай албан ёсны нүүр царай болж байгаад баярлалаа.
- Хятад, Хонгконг, Солонгос, Германаас хямдаар худалдаалагдаж байгаа гэсэн. Үүнийг тодруулбал?
- “UGG” брэнд цаанаасаа үнийг тогтоож өгдөг. Тогтоохдоо Япон, Солонгост илүү үнэтэй байдаг. Жуулчид ихтэй, амьдралын өртөг өндөр байдаг болохоор манайд худалдаалагдаж байгаагаас 20-30 хувийн өндөр үнэтэй байдаг. Ялангуяа Солонгос их үнэтэй байдаг.
Монголын зах зээлд боломжийн хамгийн хямдаар худалдаалж байгаа. Та бүхэн өргөнөөр ирж үйлчлүүлээрэй.
- Өнөөдөр танилцуулагдаж байгаа загварын талаар?
- Өнөөдөр хавар, зуны загваруудаа танилцуулж байгаа. Бүсгүйчүүд өндөр өсгийтэй гутал өмсөх дуртай байдаг шүү дээ. Тэгвэл миний өмссөн энэ углааш л гэхэд өмсөхөд хөлд эвтэйхэн, хөнгөн. Энэ мэтээр хүүхэд, эрэгтэй, эмэгтэйчүүдэд зориулсан хавар, зуны загварууд ирсэн байгаа.
Бачка монголчууддаа “UGG” 2014 оны хавар, зуны шинэ загварыг танилцуулж байна. Энэхүү үйл ажиллагаа өнөөдөр Централ тауэрийн 2 дугаар давхарт болсон бөгөөд ирсэн зочид “UGG” - гийн хавар, зуны гутлуудын загвар, хийцийг ихэд сайшааж "хөлөнд хэчнээн эвтэйхэн, гутал өмсөөгүй мэт хөнгөн" байгааг онцолж байсан юм. Бачкагийн гэргий Г.Энхтуяа, хоёр хүүхдийн хамт “UGG”- гийн рекламанд хамтран тоглож хэчнээн чадварлаг загвар өмсөгч, жүжиглэх чадвар сайтай болохоо харуулж чаджээ.
Дэлхий нийтээрээ таашаан хэрэглэдэг энэхүү брэндийн үүсэл их сонирхолтой. Хонины арьсанд "дурласан" Брайн Смит гэх эр Калифорнийн өмнөд эрэгт 1978 онд газарджээ. Тэрбээр онцгой "хайр" хэзээ нэгэн цагт дэлхий даяар түгнэ гэдэгт тэр огтхон ч эргэлздэггүй байсан нь дэлхийн өнцөг булан бүрт сайн мэдэх Австралийн “UGG” брэнд төрсөн түүх юм.
UGG брэнд нь Хятад, Хонгконг, Солонгос, Герман зэрэг олон орнуудаас хамгийн хямд үнээр Монголд борлуулагддагийг худалдан авагчдадаа дуулгахад таатай байна. Ингээд “UGG” брэндийн 2014 оны хавар, зуны шинэ загвараас хүргэе.