Иргэдээс мэдээлэл нуухгүй, хөл хорио тогтоох бол эрт мэдээлэх чиглэл өгсөн байна
2021/03/22
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцинжуулалтын Ажлын хэсгийнхэнтэй хуралдаж байна.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд УОК, НОК-ыг өнөөдөр хуралдуулах үүрэг өгчээ. Мөн шийдвэр гаргахдаа эрүүл мэнд, эдийн засаг, вакцинжуулалтын нийлүүлэлтийг түргэсгэх, иргэдээс мэдээлэл нуухгүй, хөл хорио тогтоох бол эрт мэдээлэх чиглэл өгсөн байна.
Нийслэлийн хэмжээнд 200 мянга гаруй хүн коронавирусийн эсрэг вакцины эхний тунг хийлгээд байгаа бол халдварын нөхцөл байдал улам хүндэрч, хоногт бүртгэгдэх халдварын тоо тогтмол нэмэгдсээр байгаа юм. Үүнтэй холбогдуулан МУИС-ийн эрдэмтэд хөл хорио тогтоох санал гаргаад буй.
Зочин · 2021/03/22