Цаашид 14 хоногийн хугацаанд шөнийн хязгаарлалт хийнэ. Үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудын хаах цагийг 20:00 болгоно"
2021/03/22
Коронавируст халдварын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу УОК хуралдаж, шийдвэрээ танилцууллаа.
Энэ үеэр "Халдварын тархалт нэмэгдвэл та өөрөө хариуцлага хүлээх үү? Юунд итгэж хөл хорио тогтоохгүй байгаа юм бэ? Шөнийн хязгаарлалтыг тодруулмаар байна?" гэсэн сэтгүүлчийн асуултад Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан хариулав.
Тэрбээр "Халдварын тоо ихсэж байгаа. Цаашдаа ч ихсэх магадлал өндөр. Ер нь бол нөхцөл байдлыг бид урьдчилж харж тооцоолоогүй биш тооцоолсон. Эрсдэлийн түвшинд шилжүүлж, тусгайлсан дүрэм боловсруулж, голомт дагасан шинжилгээ хийсэн. Үүнтэй холбогдуулан гэрээр эмчлэх журмыг хоёрдугаар сарын 23-ны өдөр баталсан.
Үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудын цагийн зохицуулалт 22:00 цаг байсныг 20:00 болгоно
Ихэнх тохиолдлууд голомт даган бүртгэгдэж байна. Вакцинжуулалтын ажлаа ч эхлүүлсэн. Хөл хорио тогтоох амархан. Хаагаад нээх шиг амархан зүйл байхгүй. Зарим хариуцлагагүй зүйл, албан тушаалтнуудаас болж Энхсаран сувилал, Баянзүрх дүүргийн эмнэлэгт, халдвар алдагдсан. Цаашид иймэрхүү зүйлтэй эвлэрэхгүй. Цэвэрлэж хариуцлага тооцно.
Шөнийн хориотой холбоотой хязгаарлалт 23:00 цаг хүртэл байгаа. Үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудын цагийн зохицуулалт 22:00 цаг байсныг 20:00 цаг болгож нааш нь татах асуудлыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар зохицуулалт хийгдэнэ. Цаашид 14 хоногийн хугацаанд шөнийн хязгаарлалт хийнэ. Улаанбаатар хотод шөнөдөө 200 гаруй мянган ажилчид ажилладаг. Тиймээс хяналт тавихаас өөр аргагүй" гэлээ.