Энэ сарын 19-нд БЗД-ийн 26-р хороонд байрлах "Элизабет" хотхонд барилгаас хүн унаж нас барсан харамсалтай хэрэг гарчсан. Тухайн өдрийн 12:24 цагт Цагдаагийн байгууллагад Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтэст 15 давхрын цонхоор хүн үсрэх гэж байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн ч гурван минутын дараа буюу 12:27 цагт үсэрсэн тухай дуудлага ирсэн байдаг.

Хэрэг гарсны дараа ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Амь хохирогч Сийн хэрэгт холбогдуулан түүний нөхөр Б-г саатуулан шалгаж эхэлсэн” гэж мэдээлсэн юм. Мөн Б-ийн хувьд өмнө нь гэр бүлийн хүчирхийллийн хэргээр саатуулагдаж байсан тухай эх сурвалжууд мэдээлж байв.

Тэгвэл амь хохирогч нь Б-тэй гэр бүлээ цуцлуулсан байсан ч өнгөрсөн жилээс хамтран амьдарч байсан байна. Тэд гурван жилийн өмнө бага хүүхдээ төрүүлсний дараа тэд гэр бүлээ цуцлуулсан байж. Талийгаач 3-15 насны дөрвөн хүүхэд ээжийн хамт амьдардаг байжээ.

Хэрэг болдог өдөр Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнээр дээрх хэрэг гарсан байж болзошгүй байгаа талаар эх сурвалжууд бичиж байна.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН