Жүжигчин Б.Замилан “Эх нутаг”-ийн тухай дуулжээ
2021/03/24
“Говийн домог” киноны гол дүр “Эгээрэл” гүнжийн дүрээр олны танил болсон Б.Замилангийн шинэ уран бүтээл болох “Эх нутгийн дуу” та бүхэнд хүрч байна. Уг дууны аялгууг Замилангийн аав Д.Болор-Эрдэнэ /Хүн театрын захирал/ Япон Улсад олон жил ажиллаж, амьдарч байх үедээ 2007 онд зохиосон бөгөөд 2020 онд М.Болд /“Bro’s records” студийн захирал “Дэлхий” хамтлагийн продюсер/ үгийг шинээр бичиж продюсерлэн олноо хүртээл болгож байна.
Б.Замилан нь 2014 онд Хөгжим бүжгийн коллежийг “төгөлдөр хуурч” мэргэжилээр төгсөж, СУИС-ийн “тайз, дэлгэцийн жүжигчин”-ийн ангид суралцаж байх хугацаандаа “UBS” телевизийн бүрэн хэмжээний “Говийн домог” уран сайхны киноны гол дүр “Эгээрэл” гүнжийн дүрд тоглосон юм. Мөн киноны “Зүрхний амраг” дууг дуулж, үзэгчдийн хүртээл болгож байсан.
Одоо МУИС-ийн суралцаж байгаа бөгөөд тун удахгүй үзэгчдийн хүртээл болох “UBS” телевизийн ээлжит уран бүтээл “Нарны садан” киноны гол дүр “Гиймэл”-ийн дүр дээр ажиллаж, зураг авалт амжилттай явагдаж байгаа аж. Ийнхүү жүжигчин Б.Замилангийн “Эх нутгийн дуу” хэмээх шинэхэн уран бүтээлийг та бүхэндээ хүргэе.
Ая. Д.Болор-Эрдэнэ
Үг. М.Болд
Эх нутгийн дуу
Эх нутгийн дуу холын газар унаган нутаг минь
Хараа цуцаах алсынтэртээ миний төрсөн гэр минь бий
Хөх тэнгэр минь
Наадан тоглож өссөн нутгийн ахан дүүс минь
Хайртай буурал аав ээжий минь хүлээж суугаа газар ус минь
- :
Тал хангай уулс сүмбэрлэсэн
Таанын үнэртэй нутаг минь
Талын сэвэлзүүр салхинд нь хацраа илбүүлсэн
Тайван амгалангийн орон минь
Алсын газраас санан ирэх өлгий нутаг минь
Алаг зүрхээ итгэжөгсөн ханагар сайхан тэр минь бий
Хайр сэтгэл минь
Эрхлэн ижилдэж дассан нутгийн сайхан залуу минь
Энхрий цайлган хонгорчиний минь хүлээж суугаа газар ус минь
- :
Холын газраас санан ирэх эх нутаг минь
Хараа цуцаах алсынтэртээ миний төрсөн гэр минь бий
Хөх тэнгэр минь
Наадан тоглож өссөн нутгийн ахан дүүс минь
Хайртай буурал аав ээжий минь хүлээж суугаа газар ус минь