Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхлээд  жил илүү боллоо.  Зэмлэл, магтаалыг зэрэг дааж яваа энэхүү хуулийн цоорхой цаг өнгөрөх бүрт шүүмжлэл дагуулж байна.   Тодруулбал “Тамхины хяналтын тухай” хуулинд тамхи татаж болохгүй бүх газрыг тодорхой зааж өгсөн ч хаана татаж болох талаар нарийвчлан тусгаж өгөөгүй.  Нэгэнт хууль нь ийм цоорхойтой байгаа болохоор   “Корпорейт”  буудал, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Bowiling” төв,  “БИ ЭФ БИ групп” ХХК-ийн караоке, “Номлоц” ХХК-ийн  “Тriumph” кафе, “Newtel”  ХХК-ийн “Bowiling” төв, Матрикс ХХК-ийн  “Face”  баар, “Хаан гэр” pub, “Интернейшнл  фейс” ХХК-ийн  “Euro  lounge” караоке, Гадя ХХК-ийн “ТНТ” баар,   “Баян эрхэт трейд” ХХК-ийн   баар зэрэг үйлчилгээний байгууллагууд  дотоод орчиндоо тамхи татах тусгай өрөө гаргаж тохижуулан, зарим газар нь өрөөний үүдэнд “Тамхи татах өрөө”  гэсэн  хаяг хадсан нь буруудаж 16.512.000 төгрөгийн торгууль төлсөн.   Уг нь  тэднийг торгох бус, хуулийн цоорхойг зөвөөр ашиглаж, олон нийтэд зөв үлгэр дуурайлал үзүүлсэн хэмээн сайшаан магтах хэрэгтэйг олон хүн хэлнэ. Харин торгосон нь буруу гэдгийг ч олон  хүн хэлнэ.  

Үнэнэ хэрэгтээ тамхи татах цэгийг зааж өгөөгүйгээс болоод  өнөөдөр үйлчилгээний газар, албан байгууллагын  үүдээр дүүрэн тамхины иш овоорч  ТҮК-ийн ажилчдад ажил нэмж байгаа нь үнэн. Нөгөө  талаас иргэд  хуулиа зөрчихөөс өөр аргагүйд хүрч байгаа юм.  

Тэгвэл олон улсад тамхи татах цэгийг ийм байдлаар хийсэн байх юм. 

Энэ бол 10 жилийн өмнөх тамхи татах цэг

Харин энэ өнөөдрийнх. 

Энэ мэтээр “Тамхины хяналтын тухай” хуулинд олон цоорхой бий.  Үүнийг нь нөхөх гэж  УИх-ын гишүүн О.Баасанхүү хуулийн төслийг өргөн барьсан.  Уг хуулийн төсөлд  тамхи татах цэг байгуулах, тамхи татах тусгай өрөө байгуулах, тамхи борлуулах зайг ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метр гэж байсныг 500 алхам болохоор тусгасан байлаа.  

О.Баасанхүү гишүүний өргөн барьсан энэхүү хуулийн   төслийг  Монголын тамхичид агуулгын хувьд дэмжиж байсан бөгөөд зарчмын зөрүүтэй саналаа хэлэлцүүлэгийн  явцад нэг мөр болгоно гэдэг итгэж байлаа.  Тэгтэл  улс төрийн нам дамжсан “улс төрийн янхан” Д.Арвин “УИХ-ын  нэр хүнд уналаа. Нэг жилийн өмнө батлаад  дараа жил нь засна гэж юу байдаг юм” хэмээн  тэнэгтэв.  Үүгээр ч зогсохгүй тамхи татдаг гишүүдийг энэ хуулийн санал асуулгад оролцуулаагүй.  УИХ-ын гишүүн С.Оюун “О.Баасанхүү гишүүн тамхи татдаггүй хүмүүсийг дэмжиж байгаа нь зөв ч ийм сайн хэрэгжиж байгаа хуульдаа буруу өөрчлөлт хийх хэрэггүй. Тиймээс энэ хуулийг дэмжихгүй байх нь зүйтэй гэх мэтээр эмэгтэй гишүүд  ээлж дарааллан  хуулийн төслийг  унагахаар улайрсан гэж хэлж болно.

Үнэн хэрэгтээ УИХ бол хууль тогтоох дээд байгууллага бөгөөд хууль нь цоорхой байгаа бол алдаагаа засах л үүрэгтэй.  

Тиймээс  амьдрал дээр хэрэгжихгүй байгаа заалтуудаа  эргэж харах хэрэгтэй байна.  Ядаж л тамхи татах цэгийг нь байгуулаад өгчих хэрэгтэй ш дээ.  Ямар сайндаа л Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Тамхи татдаг, татдаггүй гээд яллаад байх юм. Би тамхи татдагийнхаа төлөө яагаад ял үүрэг ёстой юм. Баар, рестораны гадна талыг хар. Цас орчихсон юм шиг л тамхины иш байгаа биз дээ. Өнөөдөр төрийн ордонд тамхи татах цэг алга. Тиймээс би өрөөндөө татаж байна. Төрийг ордонд  тамхины цэг байгуулаад өгчих. Би эрхээ эдэлмээр байна. Энэ чуулганы танхимд суугаа гишүүдийн 30 хувь тамхи татдаг л байх. Би хувь хүнийхээ хувьд байр сууриа илэрхийлж байна. Улс төржүүлэх шаардлагагүй. О.Баасанхүү гишүүний алдаа гэвэл 500 метр гэдгийг битгий хөнд. Дуртай бол 500 метр алхаж очоод тамхиа авч татаг гэж  бухимдалаа илэрхийлж байхав дээ.  

Үнэхээр  тамхи татуулахгүй гэж байгаа бол  гудамж олон нийтийн газарт тамхи татаж байгаа  хүмүүсийг  бүгдийг нь торгох хэрэгтйэ биз дээ.  Өнөөдөр  хичнэн тамхичинг  торгоод  улсын төсөвт хичнээн  мөнгө  хуримтлуулсан юм бэ?

Тиймээс  тамхи татаж болохгүй гэсэн газарт тамхи татсан нөхдүүдийг  50 000 төгрөгөөр  торгоод, торгоод хуримтлуулсан мөнгөөрөө тамхи татах цэг байгуулчихбал муусайн  хэдэн тамхичид чинь баярлах л байх.  

Мөн  үйлчилгээний болон зоогийн газруудад  тамхи татах  өрөө байгуулахыг нь зөвшөөрчих хэрэгтэй.  

Хэн нэгэн нь алдааг нь  засах гэж байхад улс төржөөд, олон юм яриад байвал  энэ улс орон минь хэрхэн  хөгжих  билээ?

А.Баярмаа