Өнөөдөр гурван байнгын хороо хуралдана
2014/05/06
Өнөөдөр Эдийн засгийн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Өргөдлийн байнгын хорооны хуралдаан болно. Хуралдаануудаар дараах асуудлууд хэлэлцэх юм байна.
1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.4.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хуулийг Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлоготой нийцүүлэх чиглэлээр, хэлэлцэх эсэх/;
- “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” Улсын Их Хурлын 2007 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаар тогтоолын хавсралтуудад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2013.5.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн үйл ажиллагааг Үндэсний аудитын газартай хамтран шалгах ажлын хэсэг байгуулах тухай;
- Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг байгуулах тухай;
- Бондын зарцуулалтыг шалгах ажлын хэсэг байгуулах тухай.
2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Б” танхимд
Хэлэлцэх асуудал:
- Соёлын өвийг хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;
- “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг шинэчлэн батлах тухайУлсын Их Хурлын тогтоолын төсөл /төрөөс 2014-2024 он хүртэл боловсролын талаар баримтлах бодлого батлах тухай, хэлэлцэх эсэх/;
- Намрын чуулганы завсарлагааны хугацаанд хийсэн ажлын тайлан сонсох;
- Хаврын чуулганы болон түүний завсарлагааны хугацаанд хийх ажлын төлөвлөгөө батлах;
- “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай.
3.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийн буруутай үйл ажиллагаанаас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь хүчингүй болж хохирсон гэх иргэдийн өргөдлийг хэлэлцэх.
MBT s***s · 2014/07/15
mbt sc***e zuri black Өнөөдөр гурван байнгын хороо хуралданаMBT s***s http://www.inteletik.com/mbt-s***s-display-fashion-sense.html