Өнөө засгийн эрхэнд гарахдаа олуулаа олуулаа хэмээн зарлаад ард иргэдийнхээ болон харь газраас өөрийн элэг нэгтэн хэмээн мэдэн булаалдах шахуу авчраад байсaн Засгийн газрынхан хаачив аа.

Ингэж асуухын учир нь Монголд 22 жил амьдарсан гэх Өвөрлөгч орны хүү Алхааг эх орноосоо хөөх шийдвэрийг өнөөдөр үгүйсгэх нэгэн бас байна. Өчигдөр Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдоржийн гаргасан шийдвэр байлаа.

Норовцэрэнгийн Алхаа бол Өвөр Монголын Сөнөд хүн. Сүхбаатар аймгийн Наран, Онгон сумын залгаа хилийн цаана төрсөн монгол. Эхнэр Э.Ундармаа нь Дархан хотынх. Хоёулаа МУИС-ын Олон улсын харилцаа төгссөн. 1994 онд энэ хоёр гэр бүл болж, 1995 онд охин нь Нандинцэцэг нь төрж байлаа. Н.Алхаа бол 22 жил монголд амьдарч байгаа. Эхнэр Э.Ундармаа нь хорт хавдраар 2010 онд нас барсан. Жирийн нэгэн монгол аав, монголын иргэншилгүй хүнийг Гадаадын Иргэн Харъяатаас 10 хоногийн дотор хөөн гарган гэсэн нь эцэг үрийн холбоог таслах гэсэн балмад үйлдэл яах аргагүй мөн.

Үнэхээр л эх орон дахь харийн хүний асуудлыг ингэж хурдан шуурхай шийддэг бол урд хөршөөс ажилчин анги хэмээн нэр зүүсэн чингэлэг чингэлэгээрээ орж ирж байгаа, бичиг баримтын зөрчилтэй жинхэнэ утгаараа харь яс цус үнэртүүлсэн Хятад нөхдүүдийг албадан гаргаасай хэмээн сануулмаар.  

 

 http://www.facebook.com/nyamochir.gonchog?fref=photo