Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс хаврын тохижилтын ажил эхэлж буйтай холбоотойгоор 2014 оны 05 сарын 04-нээс 05-ны хооронд Гандангаас  Саппорагийн уулзвар, Амарсанаагийн гудамжнаас Од кино театр хүртэлх  явган хүний замын нуух цэвэрлэж, Энхтайваны өргөн чөлөөнөөс Ард-Аюушийн өргөн чөлөөний хооронд 25000 ш мод, 8000 м урт шар хуайс, хайлаас тарьсан байна. 
 
 Мөн Чингисийн талбайн авто замын 497.55м2 тэмдэглэгээ хийж 19-р хорооллын үйлчилгээний төв Сандай плаза хүртэлх явган хүний замын хавтан суулгаж эхэлсэн. Шар усны үерээс сэрэмжлэх зорилгоор Дэнжийн мянга, Өргөөгийн арын далан сувгийн цэвэрлэгээ хийж,  баруун дөрвөн зам Баян бүрд ногоон нуур орчимд лагын цэвэрлэгээ хийж байна.