Хохирогчийг хүчиндэж амь насыг нь хохироосон хэргийг илрүүлэн шалгаж байна
2021/04/19
Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт 2017 оны 11 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө тус сумын харьяат “Х” гэгч нь нас барж эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийг Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж уг гэмт хэргийг 1993 онд төрсөн “Н” гэгч үйлдсэн болохыг урьдчилсан байдлаар тогтоосон байна.
Хэргийг тодруулбал 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хэрлэн сумын нутаг дэвсгэрт байрлах бааранд хохирогч “Х” нь үйлчлүүлж байгаад “Н” гэгчтэй танилцаж, 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Хэрлэн сумын 4 дүгээр багт байрлах байшинд очиж холбогдогч “Н” болон түүний найзуудтай архи согтууруулах ундааны зүйл хэрэглсэн байна. Улмаар холбогдогч “Н” хохирогчийн хүсэл зоригийн эсрэг, согтууруулах ундаа хэрэглэсэн биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулж хүчээр бэлгийн харьцаанд орох, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж түүний биед гэмтлийг санаатай учруулж түүний амь насыг нь хохироосон болох нь урьдчилсан байдлаар тогтоогдон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.