МУСТА Балдан: “Хорвоод ганцхан ээждээ” тоглолтын орлогоор МУГЖ Н.Төмөрхуягийг байртай болгоно
2014/05/06
Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм алдарыг хүртээд удаагүй байгаа дуучин Н.Төмөрхуяг энэ сарын 19-нд эрийн хийморь сэргээсэн монгол бөхийн өргөөнөө “ХОРВООД ГАНЦХАН ЭЭЖДЭЭ” хэмээх хүндэтгэлийн тоглолтоо МУСТА Балдантай хамтран толилуулах юм. Тэрбээр тус тоглолтынхоо мэдээллийг хүргэхээр өнөөдөр буюу 5 сарын 7-нд 11:00 цагаас “Соёл урлагийн мэдээллийн төв”-ийн Бишрэлтийн салбарт хэвлэлийн хурлаа хийлээ.
Тус хуралд МУГЖ Н.Төмөрхуяг, Хөгжмийн зохиолчдын холбооны тэргүүн, МУУГЗ Б.Бямбабаяр, Анир студын захирал, хөгжмийн зохиолч, найруулагч, МУСТА Б.Алтанхуяг, www.URLAG.mn сайтын маркетингийн дарга Э.Цэнд-Аюуш болон эрхэм гавъяаттай хамтран тоглох гэж буй МУСТА Д.Балдан нар оролцож байна.
“Насны намар”, “Хорвоод ганцхан ээждээ”, “Зүрхний уяа”, “Амьдрал хайр дээр тогтдог” зэрэг эрхэм гавъяатын аялгууг нь зохиож эгшиглүүлсэн олон сайхан дуунуудаас шилдгийн шилдэг хит болсон уран бүтээлүүд тус тоглолтын тайзнаа эгшиглэх юм.
Мөн тоглолтыг санаачлан ерөнхий зохион байгуулагчаар нь ажиллаж буй МУСТА Балдан "“ХОРВООД ГАНЦХАН ЭЭЖДЭЭ” хэмээх хүндэтгэлийн тоглолтын бүх орлого болон дэмжиж туслаж буй хүмүүсийн дэмжлэгтэйгээр эрхэм гавъяатынхаа орон байрны асуудлыг шийдэж, тус тоглолтын тайзнаа байрны түлхүүрийг гардуулна" хэмээн мэдээллээ. Түүнчлэн эрхэм гавъяатын олон сайхан хит болсон дуунуудаас бүрдсэн шинэхэн цомог тун удахгүй худалдаанд гарах юм.
MGL · 2014/05/14
Tumurkhuyag sain duuchin tegeed l ene bugdiig avch baigaa yum. Zochin ta duuldag bol ALTANGADAS ,GAVYAT, BAIR AVCH BOLNO SHUU.
Зочин · 2014/05/08
Энэ Төмөрхуяг хоёрхон жилийн алтан гадас ч билүү авч байсан сая гавъяат авлаа одоо байртай болгоно ч гэх шиг яахаараа нэг хүнийг ингэтлээ их онцгойлж анхаараад байдгийм яг үнэндээ монголын урлагт ямар гавъяа байгуулсан юм ************ хөлчүү хэдэн дуу дуулаал биз гэтэл насаараа зүтгэчихээд СТА ч үгүй үхэж байна л шүү дээ энэний дэргэд олон сайхан шавь бэлдэж монголынхоо нэрийг дэлхий дахинаа цуурайтуулчихаад нам гүмхэн яваад анхаарал тавимаар юм