Нийслэлийн Хан-Уул дүүрэгт  долоон хүүхэд барьцаалсан хэрэг өчигдөр орой гарсан байна. Хэрэг  Био комбинат буюу Хан-Уул дүүргийн 12-р хороонд гарсан бөгөөд барьцаанд байсан  хүүхдүүдийг  суллаж,  барьцаалагч эгтгээдийг  баривчилсан байна. Харамсалтай нь хүүхэд барьцаалагч этгээд нэг хүүхдийг хөнөөсөн ажээ.

 Хэрэг юуны улмаас хийсэн, хүүхдүүд хэдэн  настай байсан зэрэг мэдээлэл одоогоор  бидэнд ирээгүй байна.  

Одоогоор  энэ хэргийн талаар  албан эх сурвалжаас тодруулахад: 16-17 насны 10 хүүхдийг барьцаалсан бөгөөд хэргийн газар цагдаа нарыг очиход зэвсэглэсэн байжээ. Үүгээр ч зогсохгүй нэг хүн амиа алдаж, нэг хүн зодуулсны улмаас хүнд гэмтсэн  байсан бөгөөд гэмт этгээдийг баривчилан саатуулж Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст шалгаж байгаа ажээ. 

Харин албан бус эх сурвалжийн хэлж байгаагаар "Цэцэрлэгжилт" компанийн ажилтнууд шөнөжин архидаж, үүрээр зодолдсон бөгөөд энэ үеэр  тус компанид ажилладаг  Дорнод аймгийн харьяат 25 настай залуу нэг хүнйи аминд хүрсэн аж. Улмаар тус компанид гэрээгээр ажиллахаар ирсэн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 10 оюутныг барьцаалж "Ална" хэмээн айлган сүрдүүлж, хутга тулгасан" гэх мэдээлэл байна. 

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно. 

А.Баярмаа