Шинэчлэлийн Засгийн газрын 11-11 төвд ирж байгаа асуулт, санал хүсэлтийн багагүй хувь нь Худалдан авах ажиллагааны газар, тендерийн шалгаруулалттай холбоотой байдаг. Энэ удаа 11-11 төвд  тус газрын дарга Д.Энхжаргал ажиллаж, иргэдийн асуултад хариулах үеэрээ “Засгийн газрын тогтоолоор Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын 2014 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалт”-ыг баталсны дагуу энэ онд 17 яам, агентлагийн 323.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 201 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна” гэлээ.    

Тус газраас 2014 онд хийгдэх худалдан авах ажиллагааг 100 хувь цахим хэлбэрээр зохион байгуулж, ил тод   байдлыг ханган, олон нийтийн хяналтыг сайжруулах зорилгоор үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд төрийн бус байгууллага, мэргэжлийн   холбоодын  200 гаруй төлөөллийг оролцуулж байна. Цахим тендер шалгаруулалтыг зохион байгуулах болсонтой холбогдуулан зөвлөгөө авч байгаа иргэн болон тендерт оролцох байгууллага, аж ахуйн нэгжийн хувийн нууцлалын код  авахаар хүсэлт гаргагчдын тоо өсчээ.Цахим хуудсандаа байгууллагын үйл ажиллагааны болон худалдан авах ажиллагааны талаар  ил тод мэдээлэх болсон бөгөөд “Шилэн данс” цэсийг цахим хуудсандаа нээж, санхүү, худалдан авалтын мэдээллийг ил тод болсон байна.

Тус газраас зарлаж байгаа тендерт оролцох хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж мэдээлэл хаанаас авч болох талаархи асуултанд: “Худалдан авах ажиллагааны газраас зарлаж буй тендерийн урилга, зөвлөх үйлчилгээний зарлалыг  Зууны мэдээ болон Өдрийн сонинд нийтлүүлдэг. www.e-tender.mn, www.e-procurement.mn www.meps.gov.mn зэрэг цахим хуудаснаас авч болно” гэлээ. Цахим уулзалтад 3000 гаруй хүн холбогдож, мэдээлэл авлаа

- See more at: http://zasag.mn/news/view/5436#sthash.u4kINqLQ.dpuf

Шинэчлэлийн Засгийн газрын 11-11 төвд ирж байгаа асуулт, санал хүсэлтийн багагүй хувь нь Худалдан авах ажиллагааны газар, тендерийн шалгаруулалттай холбоотой байдаг. Энэ удаа 11-11 төвд  тус газрын дарга Д.Энхжаргал ажиллаж, иргэдийн асуултад хариуллаа.

Энэ үеэр тэрбээр “Засгийн газрын тогтоолоор Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын 2014 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалт”-ыг баталсны дагуу энэ онд 17 яам, агентлагийн 323.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 201 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна” гэлээ. d

Тус газраас 2014 онд хийгдэх худалдан авах ажиллагааг 100 хувь цахим хэлбэрээр зохион байгуулж, ил тод  байдлыг ханган, олон нийтийн хяналтыг сайжруулах зорилгоор үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд төрийн бус байгууллага, мэргэжлийн  холбоодын  200 гаруй төлөөллийг оролцуулж байна. Цахим тендер шалгаруулалтыг зохион байгуулах болсонтой холбогдуулан зөвлөгөө авч байгаа иргэн болон тендерт оролцох байгууллага, аж ахуйн нэгжийн хувийн нууцлалын код  авахаар хүсэлт гаргагчдын тоо өсчээ.

Цахим хуудсандаа байгууллагын үйл ажиллагааны болон худалдан авах ажиллагааны талаар  ил тод мэдээлэх болсон бөгөөд “Шилэн данс” цэсийг цахим хуудсандаа нээж, санхүү, худалдан авалтын мэдээллийг ил тод болсон аж. aХудалдан авах ажиллагааны  газраас зарлаж байгаа тендерт оролцох хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж мэдээлэл хаанаас авч болох талаархи асуултанд: “Худалдан авах ажиллагааны газраас зарлаж буй тендерийн урилга, зөвлөх үйлчилгээний зарлалыг  Зууны мэдээ болон Өдрийн сонинд нийтлүүлдэг.  Мөн www.e-tender.mn, www.e-procurement.mn www.meps.gov.mn зэрэг цахим хуудаснаас авч болно” гэв. Цахим уулзалтад 3000 гаруй хүн холбогдож, мэдээлэл авсан юм.

Х.Даваа